Хятадад худалдааны төвд гал гарч, 16 хүн амиа алдлаа

2024 оны 07 сарын 18

БНХАУ-ын Сичуань мужийн 14 давхар худалдааны төвд гал гарч, 16 хүн амиа алджээ.

Галын шалтгааныг барилгын ажил явагдах үеэр гарсан болгоомжгүй үйлдлээс болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.

Галыг унтраахад аврах, гал унтраах багийн 300 гаруй ажилтан ажиллажээ. Тэд мөн галын улмаас худалдааны төвд гацаад байсан 75 иргэнийг аварсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top