-БРИКС ам.долларын ханшийг хязгаарлахад анхаарна-
БРИКС ГЭЖ ЯМАР БАЙГУУЛЛАГА ВЭ?
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд албан ёсны айлчлалаар ирэхдээ Оросын Казань хотноо ирэх аравдугаар сарын 22-24-нд болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг урьсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч тус уулзалтад оролцох урилгыг хүлээн авахаа илэрхийлснээр БРИКС хэмээх байгууллага монголчуудын анхааралд орж ирэв. БРИКС-ийн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад дэлхийн 36 орны төрийн тэргүүн уригдсанаас 18 нь оролцохоо мэдэгджээ. Тэдэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэмэгдэхээр болж байна. Энэ уулзалтад оролцсоны дараа Монгол Улс БРИКС-тэй түншлэх үү, ямар хэмжээнд харилцах вэ, ажиглагч болох уу гэсэн олон асуултын хариу ямар нэг байдлаар олдох биз ээ. Тэгвэл БРИКС гэж юу болох, ямар зорилготой байгууллага болохыг авч үзье. БРИКС /BRICS/ гэдэг нь англиар Brazil, Russia, India, China, South Africa гэсэн зургаан улсын нэрийн эхний үсгийн товчлол юм. Тус байгууллагын гишүүн орнууд нь дэлхийн түүхий эдийн гол нөөцийг эзэмшдэг ч гэдэг. Анх энэ байгууллага нь 2006 оны зургаадугаар сард Петербургийн Эдийн засгийн чуулганы үеэр БРИК /BRIC- Brazil, Russia, India, China/ буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад дөрвөн орны Эдийн засгийн сайд нарын уулзалтаар үүсэн байгуулагджээ.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс 2011 онд нэгдэн орсноор БРИКС гэсэн өнөөгийн нэршил бий болжээ. Ерөнхийдөө хөгжиж буй орнуудын эдийн засгийн бүлэглэл хэмээн түүнийг нэрлэх нь бий бөгөөд Өрнөдийн хөгжингүй орнуудтай өрсөлдөж, хүчний харьцааг тэнцвэржүүлэх зорилготой ч гэдэг.
Өмнөд Африкийн Йоханнесбург хотын Сандтон конвейшн төвд 2023 оны наймдугаар сард болсон сүүлийн 15 дахь дээд хэмжээний уулзалтаар Иран, Египет, Этиоп, АНЭУ-ыг элсүүлсэн. Ингэснээр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс БРИКС есөн гишүүнтэй болжээ. Өнгөрсөн жилийн дээд хэмжээний уулзалтад дэлхийн 67 орон, түүний дотор Африкийн 53 орны төлөөлөл болон Бангладеш, Болив, Индонез, Ираны Төрийн тэргүүн уригдсан байдаг. Өнгөрсөн 2023 оны наймдугаар сарын байдлаар 40 улс БРИКС-д элсэх хүсэлтээ илэрхийлснээс 20 орчим нь элсэх хүсэлтээ албан ёсоор тавьсан гэх мэдээлэл бий. БРИКС-ийн гишүүн орнууд бие биеийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг барьдгаараа ШХАБ-тай төстэй ч юм шиг санагдана.
Гэхдээ түүнийг басаж бас болохгүй. “БРИКС бол Их долоо болон Өрнөдийн бусад тоглогчийн хувьд анзааралгүй өнгөрч болохгүй байгууллага. Шинэ гишүүдээр өргөжсөнөөр, ялангуяа газрын тосны том үйлдвэрлэгч нэмэгдсэнээр БРИКС нь дэлхийн эдийн засагт эзлэх жин, хүн амын тоогоор нөлөө ихтэй болж байна” хэмээн зарим судлаач үзжээ. Учир нь ОХУ, Хятад, Энэтхэг, Бразил улсууд нийт хүн ам, газар нутаг, ДНБ-ээрээ дэлхийн арван том орны тоонд ордог. БРИКС-ийн орнууд нийт 45.726.508 км квадрат газар нутагтай, нийт хүн ам нь ойролцоогоор 3.41 тэрбум буюу дэлхийн хуурай газрын 26.7 хувь, дэлхийн хүн амын 41.6 хувийг эзэлдэг ажээ.
БРИКС АМ.ДОЛЛАРААС ТАТГАЛЗАХ УУ?
Хамгийн анхаарал татахуйц зүйл нь тус байгууллагынхан ам.доллараас татгалзах эрмэлзэлтэй. "БРИКС"-ийн банкны гүйцэтгэх захирал Дилма Руссефф "Financial Times" сонинд өгсөн ярилцлагадаа "Шинэ хөгжлийн банк ам.доллараас татгалзаж байна. Банкнаас гаргах нийт зээлийн 30 гаруй хувийг БРИКС-ийн гишүүн орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтээр олгоно. Уг ажил одоогоор төлөвлөгөө хэлбэртэй байгаа ч тун удахгүй хэрэгжиж эхлэх болно" гэжээ.
Тэгвэл СNN агентлаг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын дараа “БРИКС-ийн төлбөрийн блокчейн системийг ирэх аравдугаар сард Казаньд болох дээд хэмжээний уулзалтаар зарлах уу? Монгол улс Америкийг орхиж, БРИКС-д элсэх үү? Ам.долларын ханш уналтад орсон энэ үед Монгол Улс ямар ч хувилбарыг харж магадгүй. Энэ нь БРИКС-ийг сонгох таатай сонголт байх шалтгаан байж болох юм. БРИКС нь дотоодын мөнгөн тэмдэгт, эсвэл БРИКС-ийн гэх шинэ валютыг ашиглахын тулд ам.долларын ханшийг хязгаарлахад ихээхэн анхаарч байна” хэмээн мэдээлжээ.
Хамгийн сүүлийн үеийн байдлаар Турк улс БРИКС-т элсэхээр өргөдөл өгсөн талаар Блүүмберг мэдээлжээ. Сонирхолтой нь Турк нь БРИКС-т элсэх өргөдөл өгсөн НАТО-гийн анхны гишүүн орон юм. Үүний шалтгааныг шинжээчид дурдахдаа “БРИКС нь Европын Холбоог орлох харьцангуй хүчтэй хувилбар болоход ойрхон байна. Түүнд багтдаг Энэтхэг, БНХАУ-ын нийт хүн ам бараг гурван тэрбум бөгөөд БРИКС-ийн гишүүн орнууд дэлхийн эдийн засгийн 30 гаруй хэвийг эзэлж байгаа нь Өрнөдийн орнуудынхтай дүйхүйц юм. БРИКС эгнээгээ тэлэх замаар эдийн засгийн хөгжлийн нөөц боломжуудаа нэмэгдүүлж, худалдааны хамтын ажиллагааны гол төв болох боломжтой. Өдгөө тус байгууллагын гишүүн орнууд төлбөр тооцооны шинэ хэлбэр, санхүүгийн шинэ дэд бүтэц, үр тарианы бирж бий болгохоор ажиллаж байна. Энэ нь Турк улсад ашигтай байж мэднэ” гэжээ.
Ямар боловч ам.долларын ноёрхлоос татгалзаж, ирээдүйд өөрийн гэсэн нэгдсэн валюттай болох, Их долоотой ч өрсөлдөж мэдэх ийм нэгэн байгууллагын дээд хэмжээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох урилга хүлээн авлаа.
Сэтгэгдэл ( 4 )
Тэд 1946-2024 онд 30-аас илүү гаруй улсыг бөмбөгдcөн. Тэд зорилгодоо хүрэхийн тулд энгийн иргэдийг алах дуртай ...\nHайдаж байна; Хэлэлцэх асуудал47: ”Гүн засаглал”-ыг устгаж, эрх мэдлийг Америкийн ард түмэнд буцааж өгөх ерөнхийлөгч Трампын төлөвлөгөөг…\n
Америкийг төв банкны картель барьцаалсан. Энэ нь хорон муу сатанист “Гүн засаглал” (Deep State) болж хувирсан... Украин, Израиль, НАТО ба Баруун бол тэдний утсан хүүхэлдэй... Хуурамч ардчиллын ард нуугдаж ”хэн ялах нь хамаагүй... эзэн нь “Гүн засаглал” - Энэ нь дэлхий даяар худaл, авлига, Өрийн боолчлолын систем,гэмт хэрэг, терроризм, ядуурал, ”Хувиргасан амьд организм”-ын хордлоготой хоол болон сүүлийн 30-40 жил үхэл тарaaсан. Гитлер бол нацистын 3-р рейх байсан... “Гүн засаглал” бол ”Нацистын 4-р Рейх”, #1 дээрэмчин ба танхайpaч хулиган...
урьсан бол очилгүй яах вэ. Харин элсэж барьж тэнэгтэвдээ. Хийсэн зүйлийн чинь хэл ам дарагдаагүй байгаа шүү!!!
Ямарч үүрэг рольгүй зөвхөн цаасан дээр бдаг байгууллага.путлер ард иргэдийнхээ тархийг угааж,баахан улсууд намайг дагадаг гэж худал ярихын тулд гаргаж ирсэн эд