Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн 3 алба хаагчийг мөргөж, гэмтээжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 09 сарын 13

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжлагдаж байсан Б-г энэ оны есдүгээр сарын 12-ны өдрийн 02.00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон саатуулах үед цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэн "Toyota Prius-20" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зугтахдаа цагдаагийн 3 алба хаагчдыг мөргөж гэмтээн ойролцоо байсан 3 тээврийн хэрэгсэлийг мөргөсөн.

Цагдаагийн алба хаагчид сэжигтэй этгээдийг баривчлан саатуулсан бөгөөд үргэлжүүлэн эмнэлгийн тусламж авсан байна. Одоогоор биеийн байдал хэвийн байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.217.243) 2024 оны 09 сарын 15

ANUSDI80955877

0  |  0
Зочин (66.181.177.34) 2024 оны 09 сарын 15

Цагдаа нарыг галт зэвсэг хэргэлэх эрхтэй болгооч

0  |  0
E(202.9.40.139) 2024 оны 09 сарын 13

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

0  |  0
Зочин(203.91.115.44) 2024 оны 09 сарын 14

Эсэргүүцэл үзүүлэхгүй байх хэрэгтэй хуулийн өмнө маш хүндэрнэ гэдгийг ойлгодоггүй юм уу хаашаа юм. . ..

2  |  0
зочин(103.57.95.60) 2024 оны 09 сарын 13

насаараа шоронд суух болж дээ

1  |  0
Top