Хойд хөрш ОХУ-д хүүхэдгүй амьдралын хэв маягийг сонгох суртал ухуулгад торгууль ногдуулах тухай хуулийн төслийг Төрийн Думд танилцуулжээ.
Энэхүү шинэ хуулийн төслийн талаар ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин “Хүүхэдгүй байх тухай суртал ухуулгыг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төслөөр дамжуулан хүүхэдгүй байхыг дэмжсэн контент, зар сурталчилгаа, кино зэргийг хориглоно” гэлээ.
Хүүхэд төрүүлэхээс санаатайгаар татгалзахыг дэмжсэн хувь хүнд 400 мянга хүртэлх рублийн торгууль ногдуулах бол албан тушаалтанд 800 мянга хүртэлх, хуулийн этгээдэд таван сая хүртэлх рублийн торгууль ногдуулах аж.
Түүнчлэн Оросын 10 гаруй мужид жирэмсэн эмэгтэйд үр хөндүүлэхэд нөлөөлөх, дэмжих зэргийг хоригложээ. Приморьед л гэхэд үр хөндүүлэхэд нөлөөлсөн ажил олгогчид 100 мянга хүртэлх рублийн торгууль ногдуулах журмыг баталсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Манайх даган баясах байхдаа яанаа