"Тэнгэрийн хүү" жүжиг шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин тавигдана

3 цагийн өмнө

Монголын язгуурын төрт улс болох “Хүннү” улсын эзэн Модун Шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх энэхүү жүжиг тоглогдож эхэлснээсээ хойш Монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний хувцасны соёлд нөлөөлж, монгол үзэгчдийн үндэсний ухамсар сэргэхэд онцгой хувь нэмэр оруулсан бүтээл билээ.

“Тэнгэрийн хүү” жүжиг анх үзэгчдийн хүртээл болсноос хойш 13 жилийн дотор Монголын анхны төрт улс болох Хүннүгийн түүх, археологийн судалгаанд олон чухал нээлт хийгдсэн билээ. Үүнээс улбаалан Морин хуур хөгжмийн үүсэл хөгжил,Нүүдэлчдийн төрт улс хэрхэн үүссэн, Нүүдэлчдийн байгуулсан Эзэнт гүрний дотроос анхны бөгөөд хамгийн удаан хугацаанд оршин тогтносон гүрэн болох Хүннүгийн түүхийн талаарх үзэгч олон нийтийн мэдлэг, ойлголт сайжран, шинэ үеийн үзэгчдэд энэ цаг үеийн тухай түүхэн бүтээлийг үзэн сонордох хэрэгцээ нэмэгдсээр буй нь жүжгийг сэргээн тавих гол шалтгаан болж байна. Жүжгийн Ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Эх орон, газар шорооны тухай бүтээл болох “Тэнгэрийн хүү” жүжгээрээ дуугарах цаг нь болсон байна” хэмээн эл жүжгийг дахин хүргэх болсон шалтгаанаа тайлбарласан юм. 

Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн уран бүтээлчид: 

Зохиолч - Б.Цогнэмэх /МЗЭ-ийн шагналт/ Ерөнхийн найруулагч - Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/ 

Ерөнхий продюсер - Д.Цэрэнсамбуу /УГЗ/ 

Уран сайхны удирдагч – Ч.Найдандорж /УГЗ/ Ерөнхий зураач - Т.Ганхуяг /УГЗ/ 

Хөгжмийн зохиолч -Т.Сэр-Од /УГЗ/ 

Хөгжмийн зохиолч - Б.Эрдэнэбат /СТА/

Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч- А.Даваахүү /МУГЖ/ 

Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч – Г.Ган-Очир /СТА/ 

Гэрлийн найруулагч - Я.Батсайхан /СТА/ 

 Дууны найруулагч - Т.Майдаржав /СТА/ Дүрүүдэд : 

Модун Шаньюй – Б.Шинэбаяр /СТА/ 

Түмэн Шаньюй –М.Түвшинхүү /СТА/ 

Могол хатан – Ж.Оюундарь /МУГЖ/

Шунхуй хатан – Г.Отгонцэцэг /СТА/, О.Хонгорзул Арваадай хун тайж –Т.Сэргэлэн /СТА/ 

Лүүсүү Ван –О.Гэрэлсүх /СТА/

 Шагэ гүнж – Т.Хулан /СТА/, О.Долгор /СТА/ 

Илээч эмгэн - Д.Мэндбаяр /Хөдөлмөрийн баатар, АЖ/ 

Гүюг хун тайж –Я.Төгсжаргалан 

Бүни гүнж – М.Тогтохжаргал /СТА/, Ц.Цэлмэг Аргун баатар – И.Дашнамжил 

 Их зайран –Ж.Пүрэвдорж /СТА/

 Дөш –Б.Сандуйжав /СТА/ 

Шива хатан – А.Номин-Эрдэнэ 

 Юэчжийн хаан Дэргү –Г.Ганбат /СТА/ 

Юэчжийн сайд – Ц.Жаргалсайхан /СТА/ 

Дунху улсын элч – Б.Баттогтох /СТА/ 

Хуянь овгийн тэргүүлэгч Бушива –Б.Даваасүрэн /СТА/ Морин хуурч –О.Майдарравжаа /СТА/ 

Могол хатны шивэгчин –Д.Асардарь /СТА/ Шунхуй хатны шивэгчин –П.Мягмарсүрэн /СТА/ Бичиг хэргийн даамал –Д.Мөнх-Од /СТА/ Шунхараа хатан –О.Долгор /СТА/ 

 "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр 2024.10.04-с Улсын драмын эрдмийн театрын тайзнаа... Үргэлжлэх хугацаа: 150 минут 

Насны ангилал: +15 

Тасалбар худалдан авах: https://www.ticket.mn/event/2264/  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top