Израилд агаарын орон зайгаа ашиглуулсан аливаа улсыг Ираны тал дайсан гэж үзнэ хэмээн Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи мэдэгджээ.
Түүний мэдээлснээр, Израилын зүг харвасан пуужингуудын 90 гаруй байгаа оносон. Тегеран Израилд агаарын орон зайгаа ашиглах зөвшөөрөл олгосон улсыг дайсан гэж үзэхээ бусад улс орнуудад мэдэгдэж, анхааруулсан. Хэн ч ийм зөвшөөрөл олгохгүй гэж найдаж байна гэж Аракчи онцолжээ.
Ираны аравдугаар сарын 1-нд түүхэнд хоёр дахь удааг Израилд агаарын хүчтэй цохилт өгсөн билээ. Ираны тал үүнийг өөрийгөө батлан хамгаалах зорилготой байсан ажиллагаа хэмээн тодруулсан. Израилын талын мэдээлснээр, Ираны зүгээс 180 орчим баллистик пуужин харваснаас ихэнхийг нь замд нь устгасан аж. Ираны тал пуужингууд Израилын цэргийн объектуудыг устгасан гэж мэдэгдэж байгаа бол израилчууд туйлын бага хохирол учирсан хэмээн үгүйсгэж байгаа. Израилын тал хариу цохилт өгнө гэж мэдэгдэж байгаа бол АНУ Ойрх Дорнод дахь гол холбоотондоо дэмжлэг үзүүлнэ гэж амлаж байгаа.
Сэтгэгдэл ( 1 )
Ингэж чацга царайлах пм бол юу гэж пуужин харвадаг байнаа