Иранд өгөх хариу цохилтын цар хүрээгээ хязгаарласан тохиолдолд АНУ хариуд нь Ираны эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээнүүдийг нэвтрүүлнэ гэсэн саналыг АНУ-ын засаг захиргаанаас Израилын эрх баригчдад тавьсан тухай Bloomberg агентлаг мэдээлсэн байна.
Тус агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, Израилын зүгээс Ираны эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх нь эрчим хүчний зах зээлүүдийг ганхуулах аюултай гэж америкийн түшмэд болгоомжилж байгаа аж. Хариу цохилтын байнуудыг сонгохдоо зөвхөн цэргийн байгууламжуудаар хязгаарлах нь зүйтэй гэдэгт Вашингтон Израилын эрх баригчдад итгүүлэхийг оролдож байгаа юм байна. Ираны пуужингийн довтолгооны хариуд гэнэтийн сүйрэлт цохилт өгөх төлөвлөгөөнөөсөө Израил улс татгалзаагүй гэж тус улсын батлан хамгаалахын сайд Йоав Галант өмнө нь мэдэгдэж байсан юм.
Л.Батбаяр
Сэтгэгдэл ( 0 )