Хонь
Эрч хүч нь шавхагдаж, сэтгэл гутралд орж болзошгүй. Гэхдээ үүнд автах хэрэггүй. Удахгүй таны амьдрал сайн тал руугаа өөрчлөгдөнө. Үйл хөдлөлөө хянаж, зорилгоо зөв тодорхойл. Дүгнэлт хийснээр амжилтад хүрнэ.
Үхэр
Биеийн болон сэтгэл санааны хувьд ядарснаар эрүүл мэндэд нь нөлөөлнө. Амрах цаг гаргаж, их унтан, зөв хооллож, эрүүл агаарт гараарай. Ингэснээр дахин төрсөн мэт болж, эрч хүчээ нөхнө. Хоосон, утгагүй ярианаас хол бай.
Ихэр
Шинэ төсөл, сургалт эхлүүлэхэд тохиромжтой. Сонирхолтой хүнтэй учирч магадгүй. Шинэ боломж олгосон сайхан мэдээ дулахад бэлэн бай. Эрүүл мэнддээ анхаараарай. Хорт зуршил эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй.
Мэлхий
Идэвхтэй өдөр. Гэнэтийн нөхцөл байдал таны төлөвлөгөөг нураана. Түргэн хөдлөх хэрэгтэй ч шийдвэр бүрээ сайтар бодоорой. Хэт яарвал ирээдүйд сөрөг үр дагавар авчрах талтай.
Арслан
Бүх зүйл бүтэмжтэй байна. Ялангуяа өглөөний уулзалтууд үр дүнгээ өгнө. Уран бүтээл, арилжаа, наймаа, засвар, барилгын ажил бүтэмжтэй байна. Ойр дотнын хүмүүстэй холбоотой сайн мэдээ дуулна.
Охин
Зорилгодоо хүрэх магадлал өндөр. Үл хөдлөх хөрөнгө худалдан авч, гэрлэлтээ бүртгүүлэх зэрэг ямар нэгэн чухал зүйл хийх цаг нь болжээ. Цагийн зөв менежмент хэт их ачааллаас сэргийлэхэд нь тусална. Зүрх сэтгэлээ дагаж, туршлагадаа итгэснээр бодсон санасан зүйлдээ хялбархан хүрнэ.
Жинлүүр
Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө нөхцөл байдалд дүгнэлт хийж, бүхий л хувилбаруудыг тооцоол. Санхүүгийн асуудалд орох магадлал өндөр байна. Хэрэггүй худалдан авалт хийхээс зайлсхий.
Хилэнц
Амьдрал нь гэрэлтэй үеийг туулж байна. Таныг сэтгэл татам хүмүүс, сонирхолтой адал явдал, магадгүй хайр дурлал хүлээж байна. Урам зориг, залуу насны эрч хүчээр дүүрэн байна. Гэхдээ цагаа олж, газарт буухаа мартуузай.
Нум
Эрч хүчээ эхлүүлсэн ажлаа дуусгахад зориул. Шинэ зүйл эхлэх хэрэггүй. Зардал бага гаргаж, томоохон худалдан авалт хийх, бодлогогүй шийдвэр гаргахаас зайлсхий. Гэр бүл, үр хүүхдүүддээ аль болох их цаг гаргахыг хичээгээрэй.
Матар
Өөрийгөө илэрхийлэх цаг нь болжээ. Саад бэрхшээл, эрсдэлээс айх хэрэггүй. Шийдэмгий байдлаа одоо л ашиглаж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлээрэй. Өөрийнхөө хүч чадалд итгэх итгэл нь ирээдүйнх нь суурь болно гэдгийг бүү мартаарай.
Хумх
Маш их энерги танд сөргөөр нөлөөлөх тул болгоомжтой бай. Эргэн тойрны хүмүүстэй маргалдаж болзошгүй тул хүлээцтэй ханд. Түншүүдтэйгээ харилцах харилцаагаа буруугаар бүү ашигла. Ирээдүйн амжилт нь тэднээс ихээхэн шалтгаална.
Загас
Гэртээ засвар хийх зэрэг ахуйн чанартай асуудлаа цэгцлэхэд тохиромжтой. Цэвэрт агаарт гарч, өдөр тутмын ажлаасаа хөндийрөхөд гэмгүй. Усанд сэлэх, гүйх, дугуй унах зэрэг спортоор хичээллэхийг од эрхэс зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )