Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буланд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын хэлсэн үгнээс онцолж байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ: Бид сонсгол хийдэг болсон. Энэ бол маш том шинэчлэлийг авч ирсэн гэж ойлгож болно. Аливаа асуудлыг татаж авч ирээд УИХ дээрээ хяналтын сонсгол хийгээд асуудлуудыг гаргаж ирдэг, ил болгодог болсон. Энэ бол том хуулийн өөрчлөлт шүү. Гагцхүү өнгөрсөн сонголуудыг харж байхад үр дүн алга. Биднээс үл шалтгаалсан зүйл юм. Мэдээж шүүхийн шийдвэрт бид оролцох ёсгүй. Тэгэхээр хууль хяналтын байгууллага яг тэр дагуу тайлангаа УИХ-д өгдөг байх хэрэгтэй. Аль асуудлыг нь шийдсэн, алийг нь шийдээгүй гэдгээ тайлагнадаг байх шаардлагатай байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ: Өнгөрсөн хугацаанд олон сонсгол болсон. Эрх баригчид сонсголыг ахалж ирсэн. Нүүрсний сонсголыг л гэхэд эрх баригч намын хуулийн сайд нь ахалсан. Тэнд хэн нь хэнийгээ хянах гээд байгаа билээ гэдэг тодорхойгүй байсан шүү. Харин АН-ын бүлгийн гишүүдээс санаачилж байж “Ногоон автобус”-ны сонсголыг зохион байгуулсан. Эрх баригчдаас хүн тавигдаад л хийсэн. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр цөөнхөөс сонгол зохион байгуулах, даргалагчийн асуудлыг хөндөхгүйгээр цаашид сонсгол ямар ч үр дүнгүй болох юм билээ. Өөрөө өөрсдийгөө хянах, шалгах тогтолцоо нь буруу байгаа юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР: Шүүхийн төсвийг ирэх онд 100 тэрбум төгрөгөөр бууруулаад оруулчихсан байна. Ингэж болохгүй ээ гэдэг зүйлийг УИХ-ын даргатай яриад сууж байлаа. Яагаад болохгүй вэ гэхээр тусгай хуультай. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн байнгын хороогоор орж ирээд шүүх төсвөө батлуулсан бол үүнийг багасгаж болдоггүй хуультай. Хэрвээ шүүхийн төсвийг бууруулсан чигээр нь УИХ баталбал хууль зөрчсөн асуудал болно. УИХ хууль зөрччихөөд эргээд нийгмээсээ хууль хэрэгжүүлэхийг шаардах ямар эрхтэй юм бэ. Ийм эрх мэдэлтэй дарга хаана гараад ирчихсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Төрийн захиргааны дээд байгууллага бол УИХ. Тийм учраас хууль биелүүлэхийг шаардах эрхтэй, өөрөөр бол шүүх засаглалаас илүү эрх мэдэлтэй. Гагцхүү УИХ ын гишүүд, эрх мэдэлтнүүд шүүхэд нөлөөлж шударга шийдвэр гаргахыг шаардахгүй байна, тэгсэн мөртлөө буруу хариуцлагагүй шийдвэр гаргахад нөлөөлж чадаад байгааг юу гэж үзэх вэ???