Анхны цас орж, нийслэл хот энэ өвөл хэрхэн өвөлжих вэ гэдэг дохиог өглөө. Харин анхны цастай зуузай холбон, цахилгаан эрчим хүч, дулааны үнийг нэмэх тухай шийдвэрийг танилцуулна гэсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Ингэхдээ бүр чамгүй өндөр хувиар нэмэх тухай анхны мэдээллийг өгөөд байгаа.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн байр сууриас харахад “Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 86.8 хувьтай үргэлжилж байна. Төсвийн тодотголоор 131 тэрбум төгрөгийн татаасыг эрчим хүчний салбарт нэмж, өвөлжилтийн бэлтгэлийг санхүүжүүлж байгаа. Ирэх өвөл хэт хүйтэрчихгүй бол нийслэл хот өнгөрсөн жилийнхээ түвшинд өвөлжинө. Бид ямар ч байсан хөлдөлт үүсгэхгүй байхаар төлөвлөж байна" хэмээв.
Мөнхүү Засгийн газрын Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан дэд хорооны ахлагч УИХ-ын гишүүн Т.Доржханд эрчим хүчний үнийг арваннэгдүгээр сарын 1-нээс нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг 2024 оны эхний хагас жилийн байдлаар 256 төгрөгт хүрээд байгааг ч дуулгасан.
Цахилгаан, дулааны үнэ тарифыг бодит өртөгт хүргэж, цаашид салбар алдагдалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр цахилгаан, дулааны хэрэглээний үнэ тарифт өөрчлөлт оруулах бодит шаардлагатай тулгарсныг албаныхан хэлж байгаа. Эрчим хүчний салбар байнга алдагдалтай ажиллаж байгаа нь туйлын үнэн.
Эрчим хүчний алдагдлыг бууруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг нэмэхээр болсон хэрэг. Харин хэдэн төгрөгөөр ямар үе шат, ангиллаар нэмэх нь яг таг тодорхой болоогүй байна.
Засгийн газраас 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх санал явж байгаа нь тус салбар алдагдалгүй ажиллах боломж гэж үзжээ. Гэхдээ зөвхөн үнэ тарифт зохицуулалт хийснээр салбарын ирээдүйг харж болохгүй.
Хэрэглэгчид үнэ нэмэгдсэн ч цахилгааны хэмнэлтийг хийснээр үнийн өсөлтийн дарамтад өртөхгүй байх боломжтой гэж байгаа ч энэ бол амьдрал дээр өөр асуудал болж таарна. Хамгийн түрүүнд талх, хүнсний үнэ нэмэгдэх нь тодорхой. Үргэлжлээд өргөн хэрэглээний барааны үнэ өснө.
Ямартай ч Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, инфляцын өсөлт зэргээс харахад цахилгаан эрчим хүчний үнэ нэмэхэд иргэдийн нуруун дээр хүндхэн ачаа оногдох учраас эсэргүүцэж байгаа хэрэг. Бид ОХУ-аас цахилгаан, эрчим хүчний шууд хамааралтай учраас яах ч аргагүй байгааг хаа хаанаа ойлгож байгаа. Шуудхан хэлэхэд цахилгаан, эрчим хүчний үнийг Засгийн газар зохицуулах аргагүй. Тус агентлаг ОХУ-тай хэлэлцээрт орохоос өөр аргагүй.
Салбарын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар тогтмол өсч байгаа. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2021 онд 1387 МВт хүрсэн. Цаашид жил бүр 100 МВт орчмоор өсч, 2025 оны түвшинд 1680 МВт хүрэх төлөвтэйг салбарынхан анхааруулсан. Төвийн бүсийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сард системийн оргил ачааллын чадлын 12.4 хувийг буюу 172 МВт чадлыг ОХУ-аас худалдан авсан. Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг импортоор хангадаг. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэх мэт урагшаа алхдаггүй төслүүд бий. Энэ бүх төслүүд ямар учраас гацаанд байгааг ч эрдэмтэн мэргэд хэлэх болжээ. Мөнхүү жилээс жилд эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал нэмэгдэж байна. Өнгөрсөн жил 240 тэрбумын алдагдалтай байсан бол энэ оны байдлаар 270 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана гэдэг тооцоолол гаргаад байгаа нь ч нэгийг өгүүлнэ. Ийм тохиолдолд эрчим хүч, дулааны үнийг нэмэхээс өөр аргагүй гэдгийг хэлж байгаа. Гагцхүү иргэдийн олж буй орлого, бодит нөхцөл байдал үүнтэй огтхон ч уялдахгүй байгаад хамаг учир бий.
Эрчим хүчний салбар нь төлбөрийн алдагдалд орсон учраас үнээ үе шаттай нэмэхээс өөр аргагүй гэдгийг салбарын сайд нь дахин дахин онцолсон. Эрчим хүчний сайдаар зорилтот түвшинг батлуулдаг 27 төрийн өмчит компани бий. Эдгээрийн 539.6 тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөр, 1.8 их наяд төгрөгийн урт хугацаатай өр төлбөр байгаа нь бага тоо биш. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эдийн засаг өсч тэлж байгаа ч бид дотоодын эх үүсвэрээ барьж чадаагүйгээс болоод хэрэглээний өсөлтийг импортын эрчим хүчээр хангаж байгааг салбарынхан займчуулж байгаа.
Одоогийн байдлаар нэг кВт цаг эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, түгээж, хангаж байна. Айл өрхүүдэд 140 төгрөгөөр борлуулж байна гээд бодохоор 50 хувьдаа ч хүрэхгүй үнэтэй байгаа аж. Дулааны хувьд ТЭЦ-3, ТЭЦ-4, ТЭЦ-2, “Амгалан” дулааны станцаас авч байгаа. Нэг айлын дулааны зардал нэг м.квт нь сардаа 506 төгрөг байна. Би 90 мянган төгрөгөөр дулаанаа үйлдвэрлэчихээд 35 мянган төгрөгөөр борлуулдаг нь хаа ч байхгүй зүй гэхээр бас л бодууштай.
Бид эхний ээлжинд алдагдлаа хэрхэн багасгах вэ гэдгээ шийдэх болохоос эрчим хүчний салбарын үнэ чөлөөлж, өрсөлдөөн бий болгох нь ойрын жилүүдэд хийх ажил биш гэдгээ ч нуугаагүй. Тодорхой хугацаанд үе шаттайгаар эрчим хүчний үнийг үе шаттай нэмсэн тохиолдолд зах зээлийн зарчимд шилжих боломж Засгийн газрын бүрэн эрхийн асуудал ч энэ нь тийм амархан шийдчих асуудал биш болоод байна. Засгийн газрын төлөвлөгөөнд дотоодын хэрэглээгээ эх үүсвэрээс бүрэн хангахаар 11 станц барихаар ажиллаж байгаагаа дуулгасан. Сэргээгдэх болон уламжлалт нүүрсний эх үүсвэртэй технологиуд уг нь бий. Хамгийн ойрын хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа Төв аймгийн нутагт байрлах Бөөрөлжүүтийн ордыг түшиглэн баригдаж буй цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын барилгын ажил дуусч, 2024 оны аравдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийгээд байгаа. Шинэ эх үүсвэрүүд дор хаяж 3-5 жилийн дараа ашиглалтад орох учраас өнөөгийн нөхцөл байдал тулгамдсан асуудал болоод байгааг салбарынхан онцолж байна. Энэ бол төвинй бүсийг эрчим хүчээр хангах хэмжээний цахилгаан станц гэхээр нэлээд ачааг хөнгөлөх учиртай.
Цахилгаан, дулааны үнэ нэмэхээр иргэдийн нуруун дээрх ачаа үлэмж нэмэгдэнэ. Тэгэхээр үнийг нэмэхгүй байх ямар арга чарга байгааг судлахаас өөр аргагүй. Үүнийг зохицуулж байж дотоодын эх үүсвэрээ ашиглах хүртэл арга хэмжээ авмаар байгааг иргэд дуулгаж байгаа юм. Цахилгаан, дулааны үнийг нэмэхийг шууд утгаар нь буруутгах аргагүй. Өрхийн орлогын үзүүлэлтээр эрчим хүчний зардал нийт орлогынх нь тав хүртэл хувийг эзэлж байвал зохистой харьцаа гэж үздэг байна. Тэгвэл манай одоогийн мөрдөж буй үнэ тарифаар тооцвол өрхийн орлогын 2.2 хувийг цахилгааны зардал эзэлж байгаа нь нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ.
Өнөөдөр манай улсын 1кВт/ц цахилгааны үнэ дунджаар 6.3 ам.цент буюу 215 төгрөг 69 мөнгө байна. Энэ нь манайх ОХУ-ын цахилгааны үнээс айл өрх 65 хувиар, аж ахуйн нэгж байгууллага 32 хувиар БНХАУ-ын цахилгааны үнэнээс айл өрх 89 хувиар, аж ахуйн нэгж 23 хувиар хямд байгааг харахад бидэнд цахилгаан дулааны нэмэх бодит шаардлага үүсээд байгаа юм. Эрчим хүч үйлдвэрлэсэн өртгөөсөө доогуур үнээр цахилгаанаа хэрэглэдэг улс манайхаас өөр хаана ч байхгүй нь үнэн.
Манай улсын хэрэглэгчдийн цахилгааны нийт хэрэглээ 7.5 сая кВт/ц. Үүнээс баруун бүсийн хэрэглээ 216.2 сая кВт/ц. Үйлдвэрлэх өртөг нь 358 төгрөг бол зах зээлд борлуулах үнэ нь 169 төгрөг. Төвийн бүсийн хэрэглээ хамгийн өндөр буюу 6.9 сая кВт/цаг. Харин өртөг нь 256 төгрөг бол борлуулах дундаж үнэ нь 216 төгрөг буюу алдагдал зөрүү нь 44 төгрөг. Өөрөөр хэлбэл ахуйн хэрэглэгчид бодит өртгөөс 44 төгрөгөөр хямд цахилгаан хэрэглэж байна гэсэн үг. Тэгвэл зүүн бүсийнхэн 307.2 сая кВт/ц эрчим хүч хэрэглэж бодит өртөг нь 260 төгрөг бол худалдах үнэ 200 төгрөг буюу 30 төгрөгөөр хямд хэрэглэж байна. Нийт хэрэглээний 92 хувийг төвийн бүсийнхэн хэрэглэж ихэнх алдагдал энд үүсдэг. Түүнчлэн өсөн нэмэгдэх хэрэглээ ч бүсэд үүсэж байна. Өнөөдөр 1кВ/т цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж буй бодит өртөг 256 төгрөг. Үүнийг цааш нь айл өрхийн хэрэглээнд нийлүүлэхдээ 141 төгрөг, энгийн хэрэглээтэй аж ахуйн нэгжид 223, уул уурхайн компаниудад 294 төгрөгөөр борлуулж байна. Уул уурхайн компаниудад дунджаар 38-50 орчим төгрөгөөр илүү харин өрхийн хэрэглээнд 103 төгрөгөөр дутуу, энгийн аж ахуйн нэгжүүдэд 21 төгрөгөөр дутуу нийлүүлсэн гэсэн үг. Хэдийгээр ийнхүү үнэ тарифын зохицуулалт хийж алдагдлыг бууруулж буй ч бүрэн нөхөхгүй байна. Гэхдээ 2022 онд 187 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан салбар дээрх зохицуулалтыг хэрэгжүүлснээр 2023 онд алдагдал 47 тэрбум төгрөг болж буурчээ. Цаашид бодит өртгийг 40 хувиар нэмэгдүүлснээр дээрх алдагдлыг нөхөх боломжтой гэж үзсэн.
Хамгийн гол нь бодит амьдрал дээр дулаан, цахилгааны үнийг нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа ч бид нэмэхгүй байх арга зам хайж, дотоодын эх үүсвэрээ ашиглалтад оруулах хэрэгтэй байгааг дуулгах нь зөв байх. Яагаад гэхээр цахилгаан дулааны үнэ нэмэгдэхээр талхнаас эхлээд бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж таарна. Тиймээс өнөөдрийн цаг үедээ тохируулан ямар нэгэн зохицуулалт хийх шаардлага зүй ёсоор тулгарч байна.
С.Ууганбаяр
Сэтгэгдэл ( 8 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Elder busiim hongololtuudee zogsoo. Tognii hulgaig ilruulj zogsooh arga hemjee avah hergtie.
нүүрсээ ТЭЦүүдэд өөрийн өртөгөөр нь өгөөд л болоо шүү дээ
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зах зээлийн эдийн засагтай улс оронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ядаж өөрийн өртөгтэй хүрч борлуулагдахгүй бол алга болдог жамтай
Шөнийн эрчим хүчний хөнгөлөлттөө зогсоо!