Хятадын палеонтологичид хэмжээгээрээ хамгийн жижигт тооцогдох үлэг гүрвэлийн чулуужсан өндөг олжээ. Өндөгнүүдийн урт дөнгөж 29 мм. Үүнээс өмнө 45.5 мм х 40х4 мм х 34.4 мм харьцах хэмжээтэй өндөг хамгийн жижигт тооцогддог байжээ.
Хятадын Ганьжоу хотын захад 2021 онд барилгын талбайд үлэг гүрвэлийн зургаан чулуужсан өндөг олж байжээ. Гурван жил шинжилсний дүнд өндөгнүүд нь теропод төрлийн үлэг гүрвэлийнх болох нь тогтоогджээ. Minioolithus ganzhouensis бүлэгт хамаарах эл өндөгнүүд нь 88 сая жилийн өмнөх буюу Цэрдийн галавын сүүл үед хамаарах гэнэ. Судлаачид ямар төрлийн үлэг гүрвэлийн өндөг болохыг тогтоохоос гадна үлэг гүрвэлүүдийн үржил, өндгөн дэх өсөлт хөгжлийн талаар илүү ихийг олж мэдэх боломжтой болно гэж найдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )