Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс тодрууллаа.
-УИХ-ын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан эрчим хүчний хууль тогтоомжийг шинэчлэх Ажлын хэсгийн үйл ажиллагаа ямар түвшинд явж байна вэ?
-Ажлын хэсгийн чиг үүрэг бол Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай гэсэн гурван хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, ирэх оны хаврын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх юм. Эрчим хүчний салбар бол том салбар. Тиймээс энэ хууль, эрх зүйн шинэтгэлийн ажилд оролцогч талуудыг олноор татан оролцуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай Ажлын хэсэгт гишүүдээс гадна энэ салбарын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд, хувийн болон төрийн өмчит компаниудын төлөөлөл гээд маш олон хүн оролцож ажиллах зайлшгүй шаардлага тулгарсан.
Бид энэ оролцоог хангахын тулд ажлын хэсгийнхээ дэргэд Гүйцэтгэх багийг байгуулаад бүтэн цагаар ажиллуулж эхлээд байна. Энэ багтаа бид эрчим хүчний салбарынхаа хамгийн шилдэг хүмүүсийг ажиллуулж байна. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, гурав, дөрөвдүгээр Дулааны цахилгаан станцууд, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ зэрэг байгууллага, Төрийн өмчит хувьцаат компаниудын төлөөлөл болон ажлын хэсэгт орж ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөхүүд, эрчим хүчний байгууллагуудын хуульчид, инженерүүд гээд 21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
-Ажлын хэсэг Гүйцэтгэх багийнхаа мэдээллийг сонслоо. Багийн ажил хэр байна вэ?
-Гүйцэтгэх баг байгуулагдаад ердөө долоо хонож байна. Энэ хугацаанд маш эрчимтэй, зохион байгуулалттай ажилласан нь өнөөдөр хийсэн мэдээллээс харагдлаа. Юуны өмнө Гүйцэтгэх баг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудын хэрэгжилт, түүний үр дагаварт үнэлгээ хийх ажлыг хийж эхлээд байна. Хуулийн заалт нэг бүрээр матрикс гаргаад, хэрэгжиж байгаа эсэх, хэрэгжихгүй байгаа бол яагаад, хэрэгжиж байгаа бол ямар түвшинд, хэдэн хувьтай байна вэ гэх мэтээр нарийвчлан үнэлэх ажиллагаа хийж байна. Хоёрдугаарт, бид эрчим хүчний системийн бүхий л оролцогч талуудын дунд тандан судалгааны ажлыг хийж байна. Үүнд үйлдвэрлэгч, түгээгч байгууллагууд төдийгүй хэрэглэгчдийг хүртэл хамруулан системийн үйл ажиллагаа, үйлчилгээнд сэтгэл хангалуун байна уу, юу нь хаанаа болж, хаанаа болохгүй байна, эрх зүйн зохицуулалтыг ямар байдлаар, хэрхэн шинэчлэх шаардлагатай байна вэ гэх мэт өргөн хүрээтэй асуудлуудаар санал авч байна. Түүнчлэн гадаад улс орнуудын эрх зүйн орчныг харьцуулан судлах ажлыг эхлүүлээд байна. Энэ судалгаа маш чамбай байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Гүйцэтгэх багийнхан маань Австралийн үндэсний эрчим хүчний хуулийг бүрэн орчуулаад дууслаа. Эстон, Герман, Данийн дулааны эрчим хүчний хууль, Германы сэргээгдэх эрчим хүчний хуулиудыг орчуулж байна.
-Үр дагаварын үнэлгээ, тандалт судалгааны үр дүн урьдчилсан байдлаар яаж гарахаар байна вэ?
-Хуулийн төслүүдийг шинэчлэх шаардлагатай гэдэгтэй салбарын мэргэжилтнүүд санал нэг байна. Одоо мөрдөгдөж байгаа Эрчим хүчний тухай хуулийн зохицуулалт маш ерөнхий. Дулааны салбарыг бараг зохицуулаагүй гэж хэлж болно. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг нарийвчлаад харах юм бол уртаашаа гурван хуудсанд багтдаг. Нэр томъёо, тодорхойлолтууд, тэгээд төрийн байгууллагын эрх, үүрэг, тусгай зөвшөөрөл, үнэ тариф гээд л дуусдаг. Хуулийн зохицуулалтыг ингэж хэт ерөнхий боловсруулж баталснаас болж системийн нарийвчилсан харилцааг хуулиас давсан олон тооны журам, дүрмүүдээр зохицуулахаас аргагүй болж байгаа юм. Журам, дүрмүүдийг захын нэг дарга ирээд сольж, шинэчлээд байдаг болохоор салбарын эрх зүйн орчин бүхэлдээ тогтворгүй болчихож байгаа юм. Гадаад орнуудын хууль тогтоомжуудаас харж байхад эрчим хүчний салбарын бүхий л харилцааг эмх цэгцтэйгээр нэг бүрчлэн хуульчлан зохицуулсан байгаа юм. Хууль бол дүрэм, журмуудыг бодвол тогтвортой, өөрчлөгдөж солигдох нь харьцангуй бага шүү дээ. Гүйцэтгэх баг дээрээ бид орчуулсан, судалсан гадаадын хуулиудыг хэлэлцээд явж байна. Тухайн салбарын байгууллагууд ямар ямар үүрэгтэй, үйл ажиллагаагаа яаж явуулдаг, өөр хоорондоо ямар харилцаатай, зохицуулалт нь ямар онцлогтой вэ гэх мэтийг нэг бүрчлэн ярилцаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
germanii erchim hvchinii hereglee mash baga bolson tegeed nogoon erchim hvch 20 hubi bolj bna. germanii olon myangan vildver zovaduud haagdaj erchim hvchinii hereglee mash baga bolood bna. erchim hvch ih hereglej baisan bodoonii vildveruud vas budag himiin vildveruud mashinii vildveruud iheer hagdsan da.germanii aldart 3 vildver ni ajilchidaa tsomogtgoj halaad bna.iim baihad chinii hudalaa too hend heregtei be hoo.mongold chinii naad naidvargui nogoon erchim hvch ogt hereggui shu.salhigui nargui udur udur tog gargaj chadahgui bga shu. say l odoo bateria hadgalah stans 50
German nii nogoon erchim huch fail dsen geed baigaa hun uchriin ihleed oilgooroi. German 2024 onii baidlaar barag 20% iin heregtseegee nogoon erchim huchnees avaj baigaa. 2010 ond ene 10% havitsaa baisan.\nNogoon erchim huch nii gol chuhal ontsologo ni erchim huchnii heregleend tuslaltsaa uzuuleh zorilgotoi. Mongol uls nogoon erchim huchnii huulia saijruulj baij ene salbart gadnii horongo oruulalt asuudalgui tatna.
Germanii nogoon erchim hvchinii bodolgo dampuursan shuu.bvh atomiin bolon nvvrsenii stansaa haagaad l orosoos hiin hooloigoos hii abahaa bolood l german uls erchim hvchinii homsdold orj odoo polshoos nvvrsenii stansiin erchim hvch avaad bgaa.deer hoid tengisd baiguulsan salhin stansuud ni salhigui ved ajilahgui baij germaniig tshailgaan homsdold bainga oruulij bgaa shuu.Oom dampuu baihad huuliig aban gedeg solioriol shuu..