Хамтран ажиллагч талууд өнгөрсөн баасан гарагт “Конрад Улаанбаатар” төслийн гэрээнд гарын үсэг зурснаа албан ёсоор зарласан байна.
Тус зочид буудал нь Эко интернейшнл группийн эзэмшилд байх бөгөөд Hilton-ий удирдлага дор 227 өрөөтэй, нийслэл хотын худалдаа, зугаа цэнгэл, зочлох үйлчилгээ, дээд зэрэглэлийн амьдралын хэв маягийн шийдлүүдийг нэг дор цогцлоосон, олон зориулалттай онцлох байгууламжиайгаар “Улаанбаатар Эко Тауэр”-ын бүрэлдэхүүнд байгуулагдах юм.
Уг зочид буудлын салбарыг хотын төв хэсэгт, Төв шуудангийн чанх урд байрлах Эко тауэрын зүүн урд барьж байгаа бөгөөд 55 давхар байхаар төлөвлөж, 2028 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн байна.

Эко интернейшл группын Ерөнхийлөгч С.Нямдаваа хэлэхдээ, “Энэхүү гэрээ байгуулагдсан нь Эко интернейшнл групп болон Хилтон группын хувьд түүхэн үйл явдал болж байна. Монгол Улс бол түүх, байгалийн онцлог, соёл, өв уламжлалаараа гадны жуулчдын анхаарлыг үргэлж татсаар ирсэн. Хилтон группын туршлага болон бидний хамтын ажиллагааны хүрээнд “Конрад Улаанбаатар” нь дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочдод дахин давтагдашгүй аяллын түүхийг бүтээж, улс орныхоо нэрийг олон улсад таниулахад чухал нэмэр оруулох болно” гэв.
Тус зочид буудлын төлөвлөлт нь 4 өөр төрлийн ресторон, үйлчилгээний газар, ойролцоогоор 1800 м2 талбай бүхий уулзалтын танхим, усан бассейн, спа, эрүүл мэнд амралтын байгууламжтай байх бөгөөд бизнесийн зочид болон аялагчдад зориулсан тансаг, ухаалаг үйлчилгээг санал болгохоор төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )