Японы алдарт Фүжи уул цасан малгайгаа өмсөлгүй удсан хугацаагаар түүхэн дээд амжилт тогтоогоод байна.
130 жилийн ажиглалтын хугацаанд анх удаа аравдугаар сарын сүүл болж байхад Фүжи уул цасан бүрхүүлгүй л байна. Agence France-Presse агентлагийн онцолсноор, өмнөх жилүүдэд унтаж байгаа галт уулын оройд аравдугаар сарын эхээр цас тогтдог байсан байна. 2023 онд аравдугаар сарын 5-нд Фүжи ууланд анхны цаас орж байжээ. Цаг агаар дулаан байгаа тул Японы хамгийн өндөр ууланд цас орох шинж ажиглагдахгүй байгаа аж. Үүнээс өмнө 1955 болон 2016 онуудад аравдугаар сарын 26 гэхэд Фүжи уул “толгой нүцгэн” байжээ.
Японд 2024 оны зун түүхэнд хамгийн халуун зунаар бүртгэгджээ. Фүжи ууланд жилийн ихэнх хугацаанд цасан бүрхүүл тогтсон байдаг ба долоодугаар сараас есдүгээр сарын хооронд жилд 220 мянга гаруй жуулчин авиралт хийдэг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Галт уул удахгүй дэлбэрэх байхдаа