Японы Фүжи ууланд аялах улирлыг сүүлийн хоёр жилд анх удаа нээв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Японы Яманаши мужийн эрх баригчид сүүлийн хоёр жилд анх удаа Фүжи ууланд авирах улирлыг албан ёсоор нээжээ.

NHK телевизийн мэдээлснээр, коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс мужийн эрх баригчид уул орчимд зочид буудал, отог ажиллуулдаг иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, аялагчдын хоорондын зайг сахиулах, биеийн халууныг тогтмол хэмжих, өрөө тасалгааг тогтмол агааржуулж байхыг зөвлөсөн байна. Түүнчлэн, жуулчдын биеийн байдлыг Фүжи уулын оройд хөтөлсөн жимийн эхэнд шалгах гэнэ.

Японы төв болон зүүн нутагт энэ долоо хоногт бороо орж байгаа тул анхны аялагчид Фүжи ууланд бороотойд гарах болжээ. Энэ удаагийн авиралтын улирал есдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэх юм. 2020 онд цар  тахлын улмаас Фүжи ууланд авирах зөвшөөрөл олгоогүй байна.

Алдарт Фүжи уул нь 3776  өндөр идэвхтэй галт уул юм. Хамгийн сүүлд Фүжи 1708 онд дэлбэрч байжээ. 2013 онд Фүжи уулыг ЮНЕСКО Дэлхийн өвд бүртгэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top