Хэвлэл, мэдээллийн зөвлөл, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар редакторуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан юм. Энэ үеэр Сонсголгүй хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих “ДИФ” клубын үүсгэн байгуулагч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Б.Юмжирдуламтай ярилцлаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл олж авах эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар судалгаа хийсэн гэсэн. Ямар баримтууд дурдагдсан бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд өөр өөрийн онцлогтой, тулгамдаж буй асуудлууд нь мөн өөр байна. Үүний дотроос сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд нэгдүгээрт, мэдээллийн хүртээмжийн асуудал яригддаг. Мэдээ, мэдээлэл авахад саад бэрхшээл их байдаг. Иймээс энэ талаар түлхүү асуудал дэвшүүлдэг.
Тухайлбал, төрийн үйлчилгээг авч буй мэдээллүүд, телевизээс авч буй мэдээлэл дутагдалтай байна. Мэдээллийн хүртээмжийн талаар өнгөрсөн жил Цахим хөгжлийн яамтай уулзалт хийж, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хэлэлцүүлэг хийсэн. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг тэнд ярьсан. Харилцаа, холбооны зохицуулах хорооноос судалгаа явуулсан. Судалгаагаа бидэнтэй ярилцаж, хамтарч хийсэн. Тайлангаа бидэнд хараахан танилцуулаагүй байгаа. Дүгнэлтээ аваагүй байна. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс гаргасан дүгнэлтүүд байдаг. 2023 оны наймдугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцийн хороонд илгээх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтарсан “Сүүдрийн тайлан”-д мэдээллээ нэгтгээд өгсөн. 2015 онд Монгол Улсад ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцийн хорооноос ирсэн анхны зөвлөмжид “Ганц үндэсний телевиз нь оройн мэдээний хязгаарлагдмал контенттой байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан брайл үсэг, дохионы хэлтэй контент үйлдвэрлэх тухай, хэвлэл, мэдээллийн хүртээмжийн асуудал хэрэгтэй” гэсэн. Энэ зөвлөмж 50 гаруй зүйлтэй. Түүний хэрэгжилт ямар байв гэвэл аль аль талдаа зөвлөмжийн талаарх ойлголт сул байсан. Мэдээллийн хүртээмж гэхээр дан ганц хэвлэл мэдээлэл бус дэд бүтэц, тээврийн асуудлууд нийлж байж хүртээмжийн асуудал яригдана. 2023 оны байдлаар МҮОНРТ оройн мэдээгээ, арилжааны бусад 11 телевиз мөн оройн мэдээг дохионы хэлний хэлмэрчтэй гаргаж байна. Тэд дохионы хэлний хэлмэрч авч ажиллуулж буй нь сайн хэрэг. Гэхдээ тэр нь учир дутагдалтай.
-Тухайлбал?
-Нэгдүгээрт, хэлмэрч нар мэргэжлийн үнэмлэхгүй байна.Хоёрдугаарт, тэднийг гаргаж байгаа цонхны харагдах байдал хэтэрхий жижигхэн, оготны нүх шиг.Энэ нь мэдээ, мэдээлэл авч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Жишээ нь,тэрнээс шалтгаалж харааны бэрхшээлтэй иргэд хэт ойроос телевиз үзэх болдог. Түүнээс болж хараа нь муудах эрсдлүүд бий болсон. Зөвхөн оройн мэдээг үзэх бус бусад нэвтрүүлэг, хүүхдийн болон танин мэдэхүйн нэвтрүүлэг, гарч байгаа кинонууд,соёл урлагийн нэвтрүүлгүүд, яаралтай үед болон гамшиг, эрсэдлийн үед зөвлөгөө, мэдээлэл өгөх зохицуулалт байхгүй байна. Шуурхай хуралдаан, байгалийн гамшиг, онцгой байдлын үеийн мэдээ, мэдээллийг дохионы хэлний хэлмэрчтэйгээр шуурхай мэдээлж болох юм. Бусад үед хэлмэрч ажиллуулах гэхээр төсөв байхгүй гэдэг асуудал яригддаг. Ядаж тэрийгээ хадмал тайлбартайгаар гаргаад ирвэл хүртээмжийн асуудал шийдэгдэх нэг хэлбэр болно. Хадмал тайлбарыг гаргаж ирэхэд хамгийн амархан шийдэл нь юу вэ гэхээр, өнөөдөр дижитал технологи хөгжсөн цагт аппликейшн хөгжүүлэлтээр шийдэж болно. Яриан хэлнээс текст болгож буулгаад хөрвүүлдэг аппликейшн өнөөдөр ашиглах боломжтой шүү дээ. Гэтэл телевизүүд тэрийг ашиглаж яагаад болохгүй гэж.
-Телевизийн мэдээ, контентуудыг харааны бэрхшээлтэй иргэд харж чадахгүй байна гэлээ. Энд ямар дутагдал байна вэ?
-Тухайлбал, тэнд гаргаж байгаа зургууд нь тайлбаргүй явдаг. Тиймээс иргэд юуны тухай, ямар мэдээлэл явж байгааг харж чаддаггүй. Хадмал тайлбарыг уншихад бас хүндрэлтэй. Харааны бэрхшээлтэй иргэд хар дэвсгэр дээр цагаан үсгээр, цагаан дэвсгэр дээр хар фонттой байж уншдаг.
-Яг энэ жишгээр мэдээллээ хүргэж байгаа, үлгэр дуурайлал авахаар сайн жишээ байна уу?
-Хамгийн сайн жишээ бол СЕХ-ны цахим хуудас юм. Тэнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан гэсэн тэмдгийг дарангуут бүх мэдээллийг томруулаад харуулчихдаг. Дотор нь дохионы хэлээр хийгдсэн цуврал хичээлүүдтэй. Тэр нь дохионы хэлний хэлмэрчийн харагдах байдал, хадмал тайлбарыг стандарт жишгээр хийсэн байдаг. Тэр жишгээр төрийн байгууллагууд мэдээ, мэдээллээ өгдөг, цахим хуудсаа ажиллуулдаг байгаасай. E-mongolia систем бол харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахгүй байна. Цонхнууд руу нь дараад орж чадахгүй, уншаад ойлгохгүй. Ороход хүндрэлтэй, ихэнхдээ орж чаддаггүй. Төрийн байгууллагуудын цахим хуудас руу орохоор харааны бэрхшээлтэй хүн мэдээлэл авч чадахгүй байна. Уншиж чадахгүй байна. Сонсголгүй хүмүүс уншаад ойлгож чаддаггүй. Зарим онцолсон мэдээллүүдийг дохионы хэл дээр гаргаж болох шийдлүүд байдаг, тэрийг ашиглахгүй байна. 2031 он хүртэл конвенцийн хорооноос ирсэн зөвлөмжийн хэрэгжилт дээр байгууллагууд нэн тэргүүнд хялбар шийдэж болох зүйлүүдээ шийдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоотойгоор хэлэлцэж зөв шийдэл гаргаж ажиллаасай гэдгийг хүсэж байгаа. МҮОНРТ өрх бүрээс сар болгон 2500 төгрөгийн хураамж авдаг. Харааны бэрхшээлтэй иргэд бүгд тэр хураамжийг төлж байгаа. Төлсөн мөнгө маань эргээд бидэнд ямар ч хүртээлгүй. Зөвхөн оройн мэдээ л явуулдаг, тэр нь бидэнд мэдээллийн хүртээмж болохгүй. Мэдээллүүдээ дохионы хэлтэй, мөн хадмалаар гаргаж ирэх хэрэгтэй. Бид хураамж төлж байгаа юм чинь мэдээллийн хүртээмжийг тэгш байдлаар авмаар байна шүү дээ.
-Эмнэлэг, шүүх, цагдаа, өдөр тутмын асуудал, ажил төрлийн зүйлүүдээ ярих онлайнаар дүрст дуудлага хийх асуудлыг Дохионы хэлний хэлмэрчдийн холбоо санаачилж нэвтрүүлж байсан. Тэр ажил хэр үр дүнтэй байсан бэ?
-Цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авч чадахгүй байдлыг харгалзан тэр үйлчилгээг бид санаачлан ажиллуулах болсон. Видео дуудлага ажиллуулаад явж байхад 21 аймгаас 19 нь холбогдож, үйлчилгээ сайн авч байсан. Энэ үйлчилгээ явж байх явцад 2021 онд ХНХЯ зайнаас зөвлөн туслах төв гэж ажиллуулах болсон. Цахим хуудас руу нь ороод үзэхэд үйлчилгээ авах боломж муутай, тоног төхөөрөмжийнх нь хүчин чадал муу, үүнээс болж гацалт үүсэж, харилцаа үүсгэж чадахгүйд хүрсэн. ТББ нь санаачлан төрийн хийх ёстой ажлыг нуруундаа үүрч, олон улсын байгууллагуудаас төсөл авч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг бий болгохоор “Дуудлага.мн” дуудлагын үйлчилгээг нэвтрүүлж байсан. Түүнийгээ төр өөрөө хийх хэрэгтэй гээд хариуцуулсан. Гэтэл төрийн зүгээс хэрэгжүүлэхдээ маш муу байна. Дохионы хэлмэрч авсан атлаа тэднийг гэрээт байдлаар ажиллуулдаг. Нийгмийн асуудал, цалинг тодорхой болгоогүй. Тоног, төхөөрөмжийн хүчин чадал муу учраас хүлээлт үүсэж, хэдэн минутын дараа холбогдох нь тодорхой бус. Ихэнхдээ зөвхөн ажлын цагаар үйлчилгээ авахаас биш шөнө орой зам тээврийн осол, эрүүл мэндийн яаралтай дуудлага асуудал гарахад үйчилгээ авах боломжгүй. Энэ дээр сонсголын бэрхшээлтэй иргэд удаа дараа санал гомдол гаргаж, үйлчилгээ авахаар хандсан ч шийдэгдээгүй л байна.
-УИХ-ын гишүүдэд хандаж, тулгамдсан асуудлаа танилцуулсан гэсэн мэдээлэл байсан. Ямар асуудлууд дэвшүүлсэн бэ?
-Бид саяхан УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай уулзаж, асуудлаа ярьсан. Холбогдох байгууллагуудад дамжуулж, шийдүүлэх талаас ярина гэсэн. Үүний өмнө бид өөрсдөө Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хэд хэдэн удаа хандсан. Жишээ нь, миний утсан дээр 102-оос месэж ирлээ гэхэд линк дээр дарахад дүрс нь гараад ирж байгаа. Түүнээс харахад дүрс нь сайн байсан байна, нэвтрэх хүчн чадал нь сайн байна. Гагцхүү тэнд дохионы хэлний хэлмэрч байхгүй. Гэтэл тэнд дохионы хэлмэрч ажиллуулах төсөв хөрөнгө байхгүй. Энэ асуудлыг бид бас ярьж байгаа. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 24 цагаар гурван ээлжийн дохионы хэлмэрч ажиллуулаач, иргэдийн эрхийг хангаач гэсэн асуудал дэвшүүлсэн. Гэвч ахиц гараагүй.Одоо утасны аппликейшнтэй болно гэж байна. Хэр үр дүнтэй байхыг мэдэхгүй. Гол нь манай улс тоног төхөөрөмжөө сайжруулмаар байна. Хамгийн ойр урд хөршид гэхэд 1-3 сая төгрөгийн өртөг бүхий дэлгэц байдаг. Тэр дэлгэц дээр гуравдагч, дөрөвдөгч этгээдээ хараад дохионы хэлмэрч нь тухайн хүн рүү хараад утсаараа залгаад ярьчихдаг. Дүрс хараад сонсголгүй хүмүүстэй дохионы хэлээр шууд ярьж болно. Хамгийн гол нь манайд тоног төхөөрөмжийн хүчин чадал муу байна. Үүнийг сайжруулахгүй бол хүний мэдээ, мэдээлэл авах эрх хангагдахгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх маш их зөрчигдөж байна.
-Дохионы хэлний хэлмэрчийн чадвар, мэргэжлийн үнэмлэхний талаар дурдлаа. Мэргэшүүлснээр тухайн мэдээллийг шуурхай, үнэн зөв хүргэнэ гэж та үзэж байна уу?
-Төрийн хэмээнд бэлтгэгдэж, мэргэжлийн үнэмлэх авсан дөрөвдүгээр зэрэгтэй хэлмэрч нар телевизүүд болон олон нийтийн арга хэмжээнд хэлмэрч хийж болох юм гэж бид үздэг. Цаашид дохионы хэлмэрч нарыг мэргэшүүлэх шаардлагатай. Эмнэлгийн, цагдаа, шүүхийн, боловсролын салбар гээд мэргэшүүлэхгүй бол тухайн салбараар мэргэшээгүй хүн буруу дохих, мэдлэг муугаас мэдлээллийг зөв хүргэж чадахгүй байх зэрэг асуудал гарна. Өнөөдөр статистик мэдээллээр манай улсад сонсголын бэрхшээлтэй иргэн 8830 байна. Хэл ярианы бэрхшээлтэй иргэн гурван мянга гаруй. Нийтдээ 12 мянга гаруй ийм иргэн байгаа. 102 болон 103 руу мэдээлэл өгч чадахгүй хүн олон бий. Бодит жишээ хэлэхэд, хэл ярианы бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй гэр бүлийн хоёр хүүхэд нь өвдөж халуурахад утсаараа ярихад тэрийг сонсох, ойлгох хүн байхгүй. Утсаараа месэж бичиж болохгүй. Хажуу айлынхаа хаалгыг тогшихоор айлууд хаалгаа тавьж өгөхгүй. Шөнийн 3-4 цагт хүмүүс унтчихсан байдаг. Гэр бүл, хамаатан садан руугаа залгахаар мөн тэд нь унтчихсан байх жишээтэй. Цаг тухайд нь тусламж авч чадахгүй байх жишээ олон бий. Зам тээврийн осол, шүргэлдсэн, мөргөлдсөн асуудал оройн цагаар гарлаа гэхэд шууд газар дээр нь хэлмэрчлээд өгөх дохионы хэлтэй хүн байхгүй. Шөнийн цагаар хүрч ирээд хэлмэрчлэх хүн олдоггүй. Ядаж дүрсээ хараад хэлмэрчлэх зохицуулалт байхгүй учраас сонсголтой нь сонсголын бэрхшээлтэй хүний сонсохгүй байдлыг өөртөө давуу тал болгож, далимдуулаад өөртөө ашигтай байдлаар гүтгээд явчих жишээтэй. Мэдүүлэг өгөхөөр цагдаагийн хэлтэст очиход цагдаа нь дохионы хэл мэдэхгүй. Хэлмэрч дуудахаар хүн ирэхгүй. Нөгөө хүн өөрөө бичиж уншиж чадахгүй. Тэгэхээр хэрэг шийдвэрлэхэд хүнд, иргэдийн эрх маш их зөрчигддөг. Хүндрэл бэрхшээл ч их гардаг. Эмнэлэгт очиход дохионы хэлтэй эмч байхгүй. Сонсголгүй хүнтэй эмч нар харилцахаас төвөгшөөдөг. Тэгээд сувилагч нар нь өөдөөс нь бичгээр харилцдаг. Бичихээр зөвлөгөө мэдээллээ сайн өгдөггүй. Мэдээлэл авч чадахгүй учраас ямар эмийг яаж уух, хаана шинжилгээ өгөх гэх мэт заавар зөвлөгөөг бүрэн авч чаддаггүй. Иймээс эмчилгээ авч чадахгүй байна. Тэгэхээр эрүүл мэндээ хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олж авах зэрэг давхар эрх нь зөрчигдөөд байна. Иймд ЭМЯ үүнд анхаарч ажиллах хэрэгтэй.
Эрчим хүчний үнийн нэмэгдлийг даваа гарагт зарлана
Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний реформ хийнэ гэдгээ зарласан. Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 22-23 хувийг хоёр хөршөөсөө өндөр үнээр импортолдог. Тиймээс бид дунд шатандаа эрчим хүчийг 100 хувь дотоодоосоо хангах, шаардлагатай үед хоёр хөршөөсөө авах байдлаар зорилт тавин ажиллаж байна. Харин богино хугацаандаа үнэ тарифыг нэмэх ажил хийнэ. Ингэхдээ ААН-үүд болоод иргэдэд дарамтгүй байхаар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Эрчим хүчний салбарт цогц шилжилт хийнэ.
Эрчим хүчний реформ хийх асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэн одоогоор УИХ-ын 100 гаруй гишүүн дэмжсэн байна. Ингээд эрчим хүчний цогц шилжилт хийх ажлыг албан ёсоор эхлүүлжээ. Тиймээс нам харгалзахгүй нэгдмэл байя гэдгийг уриалж, 11 дүгээр сарын 1-нд Эрчим хүчний зохицуулах хороо хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу үнэ, тариф нэмэх асуудалд мэдээлэл хийнэ гэдгийг Шадар сайд Т.Доржханд мэдэгдсэн. Харин Эрчим хүчний зохицуулах хорооноос "Эрчим хүчний зохицуулах хороо үнэ, тариф нэмэх талаар эцэслэн шийдвэр гаргаагүй байгаа. Хороо хуралдаж, үнэ, тарифыг хэдэн хувиар нэмэх талаар шийдвэрээ арваннэгдүгээр сарын 4-нд буюу ирэх даваа гарагт танилцуулна" гэдэг байр суурьтай байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
BOOBN XXN80955877