Сүүлийн үед "МИАТ" ТӨХК-ийн санхүүгийн байдал хүндэрч, дампуурлын байдалд орсон, цаашлаад ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй нөхцөл байдал үүссэн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч байна.
Түүгээр зогсохгүй тендэрт шалгарч бараа, ажил үйлчилгээгээ гүйцэтгэсэн компаниудын төлбөрийг төлөх чадамжгүй болсон, онгоцны түрээсээ төлж чадахгүй онгоцоо хураалгах нөхцөл үүссэн зэрэг гомдлууд ихээр гарах болжээ.
Үүнтэй зэрэгцээд одоо байгаа удирдлагуудын хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлэл дэлгэгдэх болжээ.
Тиймээс дээрх асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон одоогийн ЗТХ-н сайдад удаа дараа баримтанд түшиглэсэн гомдол, мэдээллүүд очсон гэх бөгөөд засгийн газрын хуралдаанаар ойрноос шийдвэрлэх тухай яригдсан байна.
МИАТ ТӨХК нь үндэсний агаарын тээвэрлэгч компани бөгөөд 2016 оны сонгуулийн дараагаас одоогийн удирдлагууд нь хэлтсийн даргаар томилогдож ирсэн. Улмаар 2022 оноос гүйцэтгэх захирал болон санхүү, захиргаа, маркетинг хариуцсан захирлын албан тушаалд дэвшин тус тус томилогдсон байдаг. Эдгээр хүмүүс нь бүгд МАН-аас томилсон НАМЗХ-ын харьяалалтай хүмүүс гэдэг мэдээлэл бий.
Эх сурвалжийн мэдээллээр, өнгөрөгч УИХ-ын сонгуулиар "тэрбумтнуудын тойрог"-т ажилласан гэх МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир нь УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэнгийн хамаатан гэнэ. Мөн тус компанийн Захиргааны захирал Н.Мөнхмарал нь Нямаагийн Энхболдын дүү гэгдэх бөгөөд онгоцны үйлчлэгч охидыг шөнө оройн цагаар дуудаж бэлгийн дарамт учруулдаг, ирээгүй охидыг нь нислэгт гаргахгүй байх, цаашлаад зайлшгүй суух ёстой Авран хамгаалах сургалтанд нь явуулахгүй нэрийг нь хасах зэргээр дарамталдаг аж. Санхүүгийн захирал Э.Цэгц гэгч нь ажилтнуудтай зүй бус харилцаж, доромжилдог гэдэг асуудлаар гомдол их гарах болсон байна.
Ийнхүү удаа дараа асуудал дагуулж буй МИАТ ТӨХК нь онгоцны түрээс, сэлбэг, шатахууны төлбөр зэрэг зайлшгүй зардал болох 40 гаруй тэрбум төгрөгийн нэхэмжлэхээ төлж чадахгүй санхүүгийн хувьд бүрэн дампуурлын байдалд орсон байгааг ихэд нууцалж байгаа аж.
Энэ талаар холбогдох хяналт шалгалтын ажил явагдаж байгаа эсэх нь тодорхой бус байгаа ба дээрх хэргийг дарж байна гэж компанийн хэсэг ажилчдын зүгээс нэрээ нууцлан мэдээлэл өгч байна. Дээрх асуудлыг албаны эх сурвалжаас тодруулан, эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 14 )
Harin sain ajillaj bgaa Munkh -tamir zahiral
hamagiin ventei tiiz tvlsh hergeldeg gazar shvv de ter vnegvi nisdeg darga naraas aa neheech
Ха ха МАН ын өлөнгүүд байгаа газар дампуурахгүй яахав. Өсөхийн өлөн новшнууд нам нэрийн дор самарч дуусгаж байна
Цахилгааны үнэ нэмэртэй зэрэгцээд бас МИАТ ард түмнээс бас мөнгө салгах нээ онгоцонд суусан суугаагүй татварын аргаар бас мөнгө төлөх болох нээ энэ салбарын удирдаж байсан үе үеийн сайд дарга нарыг шалгах хэрэгтэй төрийн өмчит компани гэхээрээ л дампуурч байдаг тэнд ажиллаж байгаа дарга нар бөөн бөөн мөнгө гэж харж шүлсээ гоожуулж байдагт хамаг учир нь байгаам даа сайн шалгаад буруутай этгээдүүдээс хөрөнгийг нь хурааж төлүүлэх хэрэгтэй энэ салбарыг төрөөс салгаж хувьчлах хэрэгтэй
zun bur gadnaas hun ireh geed filet n ch oldohgui l baisan aygui under unetei baij bituu l hun yavsan .yaahaaraa ingeed dampuuraad baidag yum .het ih zarlaga gargaj sanhuugiin sahilga batgui baigaagiin shinj
Kovdiin hund ueiig ooriigoo avaad garaad irsen kompaniig…
Үнэндээ хамгийн ашигтай салбарыг мөнхтамир гэдэг хүн сүйд хийлээ дээ удирлагад нь нисэхийн мэдлэгтэй хүн бараг байхгүй дандаа намын шахааны хүмүүс болсон
Миатыг хувьчлах нь уу! Үгүй шүү. Тэгж санавал гарц чинь. Үндэсний гану комдани байх нь чухал шүү. Дампуурсан газрыг харин ч босгоод ирсэн. Ажилчид нь харин ч ам сайтай ярьдаг юм байна лээ ш дээ
МИАТ бүгд намаар дүүрсээн..Үе үеийн захирлууд идэж ууж өөрсдийн хүнээ ажилд оруулж улаан байшиндаа багтахаа болисон..Дээрээс нь Үе үеийн сайд нар нь попорч буруу бодлого явуулж самарсан...Бүгдийг нь шалгуулах хэрэгтэй...Үнэндээ тоглож ба доо
хэдэн үйлчлэгч хүүхнүүдээс бусад нь бүгд хамаатан ёр нь төрийн нэр зүүсэн билёт суудалын мөнгөө тонодог газар
Hairan kompanig heden nam dagasan sugni usnuud suitgechih gej..
Сая бас хэдэн нисэгч нар нэгнийгээ гадаад хутгаласан гэсэн мэдээ ТАС .мн гарсан бна лээ
Хулгай нүүрлэсэн газар ойлгомжтой шдээ