Тулай өвчин хүндэрвэл бөөрний дутагдал үүсэх аюултай!

2024 оны 11 сарын 06

“Өглөөний сонин” Найрамдал эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухааны доктор, профессор Б.Намтайтай хамтран “Эмч зөвлөж байна” буланг эрхэм уншигчдынхаа эрүүл мэндийн боловрсолд зориулан цувралаар хүргэж  байгаа билээ. Энэ удаагийн дугаарт тулай өвчний тухай мэдээллийг оруулж байна.

 

ТУЛАЙ ГЭЖ ЮУ ВЭ?

 

Амьдралын буруу хэв маягаас шалтгаалан үүсдэг, сүүлийн жилүүдэд тохиолдол нь эрс нэмэгдэж байгаа өвчний нэг нь тулай юм. Тулай нь архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, таргалалтаас шалтгаалан биед явагдах бодисын солилцооны хэвийн үйл явц алдагдан цусан дотор байх шээсний хүчил хэвийн хэмжээнээс ихэссэнээс үүсдэг эмгэг.

Шээсний хүчил нь хоёр талдаа хурц үзүүртэй талст хэлбэрийн бодис бөгөөд хэвийн үед пурин хэмээх бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүний задралаас биед үүсч, бөөрөөр дамжин гадагшлах ёстой байдаг. Гэтэл дээр дурдсан шалтгааны улмаас биед үүссэн шээсний хүчил биеэс бүрэн зайлуулагдаж чаддаггүй бөгөөд илүүдэл нь үе эсвэл аль нэг эрхтэнд хуралдана. Шээсний хүчил эрхтэнд хуралдахад яг л өргөс орсон мэт мэдрэмж төрөх ба маш хүчтэй өвдөлт өгдөг. Голчлон хөлийн эрхий хурууны том үенд шээсний хүчил хуралдана. Өвдөлт нь дуу алдаж, хашгирмаар тэсэхийн аргагүй байдаг. Ихэнхидээ эрэгтэйчүүд энэ өвчнөөр өвддөг бөгөөд сүүлийн үед эмэгтэйчүүд өвдөх тохиолдол багагүй гарч байна.

 

ИЛРЭХ ШИНЖ

 

Гэнэт эхэлнэ. Голчлон өглөө босоход л гэнэт маш өвчтэй гишгэж чадахгүй болно. Маш хүчтэй өвдөлттэй. Орь дуу тавина. Байж суухын аргагүй болно. Үе үе хавдаж улайна. Хавдалт нь өглөө босоход л гэнэт гарсан байна. Зөөлөн шинж чанартай байдаг.

 

ЭМЧИЛГЭЭ

 

Хамгийн түрүүнд маш чанд хоолны дэглэм баримтлах шаардлагатай. Пуринээр баялаг дараах бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг хориглоно. Үүнд: мах, махан бүтээгдэхүүн, малын дотор мах, дотор мах болон мах чанасан шөл, эдгээрийн шөлөөр хийсэн хоол болон сүмс, өөхтэй мах, далайн бүтээгдэхүүн, сыр, удаан хугацаагаар хадгалах бүтээгдэхүүнүүд /консервлосон загас болон ногоо/, архи, цагаан гурилан бүтээгдэхүүн, халуун болон хурц хоол хүнс, шоколад болон кофе

Эдгээрт их хэмжээний пурин агуулагдах ба шээсний хүчил үүсэлтийг улам ихэсгэнэ.  Харин ногоо ялангуяа ногоон болон улаан шар өнгийн ногоо, байцаа, лууван, болж өгвөл түүхийгээр хэрэглэж болох ногоо байвал маш сайн. Жимснээс интоор маш сайн.

 Ус их хэмжээгээр уух. 2-2.5 литр ус уух. Ногоон цай ууж болно. Мөн бага зэрэг шүлтлэг рашаан уувал тустай. Эдгээр нь цусанд байгаа шээсний хүчлийн концентрацийг багасгах мөн бөөрөөр ялгарахыг нь сайжруулна.

Шинж тэмдгийн болон шалтгааны эмчилгээ хийнэ.

Шинж тэмдгийн эмчилгээ нь үрэвсэл болон өвчин намдаах эмчилгээ явуулна. Эмч өвчтөний биеийн байдал үрэвслийн зэргээс хамаарч 1-2 эмийн хослолоор эмчилж болох юм. Тиймд эмчид үзүүлж эмчилгээ зөвлөгөө авах хүртэл ибупруфен 400 мг-аар 8-12 цагийн зайтай 2-3 удаа ууж болно.

Шалтгааны эмчилгээнд аллопуринол эмийг өдөрт 200-400 мг-аар ууж хэрэглэнэ. Эмийн эмчилгээний явцад шингэнийг маш сайн хангалттай уух нь эмийн үйлчилгээ болон эдгэрэлтэд хамгийн чухал болохыг сайн анхаарна.

Шалтгааны эсрэг эмчилгээнд АНУ-ын Юнисити компаний #Нутгийн домогт цай, #Энзиген, #Супергрийн зэрэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж өвдөлт зовиураас ангижирч дахилт сэдрэлт, хүндрэлээс сэргийлээрэй.

 Өвчин сэдрэлээс сэргийлэх нь чухал. Жин ихтэй бол хэвийн жинд ортлоо жингээ хас. Хэзээ ч архи, шар айраг бүү хэрэглэ. Хоолны дэгдэмийг үргэлж сахь. Ажил амралтын дэглэмийг зохицуул.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top