Б.Лхаасүрэн: Ороо нь орсон бугын цус, сийвэнгээр малын төлөрхөг чанарыг нэмэгдүүлдэг

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 11 сарын 15

Энэ удаагийн “Өглөөний зочин”-оор эзэмшсэн мэргэжил, хийсэн ажлаараа завханчууд төдийгүй Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарынханд “нэвтэрхий толь” болсон эрхэм, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Лхаасүрэнг урилаа. Тэрбээр Завхан аймгийн Алдархаан сумын уугуул. Зоотехникч мэргэжлээр 1965 онд ХААИС-ийг төгссөн. Тэр цагаас хойш тасралтгүй 55 жил ажиллаж, хөдөө аж ахуй, мал үржлийн ажлыг гардан хийж, биечлэн ажилладаг онцлог хүн юм.

-Та аймгаа хөгжүүлж, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд ажил мэргэжлийнхээ ур чадварыг зориулжээ. Үүний нэг тод жишээ нь нийгэм, улс төрийн шилжилт ид өрнөж байсан 1990 онд тухайн үеийн ханшаар бодоход Хөдөө аж ахуйн нэгдэл хоршооллын байгууллагуудын нийт бүтээгдэхүүн 135.2 сая төгрөг, мөнгөн орлого 121.3 сая төгрөг, гүйлгээ харилцахад байгаа бэлэн мөнгө 39.7 сая төгрөг, цэвэр ашгийг 20.5 сая төгрөгт хүргэж эдийн засгийн үзүүлэлтийг 38.5 хувиас 3.9 дахин нэмэгдүүлж, санхүүгийн чадвараараа Монгол Улсдаа тэргүүлж байсан байх юм. Хэр баргийн менежер ч ингэж ажиллаж чадахгүй “өвдөг шороодож” эхэлж байсан үед шүү дээ. Ажлын арга барилын гол нууц нь юундаа байв?

-Би хөдөлмөрийн хүний ажлыг үнэлж алдаршуулах зорилготой л ажилладаг байлаа. Энэ зорилгоо биелүүлж, 1985 оноос улс аймгийн аварга малчин, мэргэжилтэнг 44 хувиар нэмэгдүүлж, Хөдөө аж ахуйн улс хоршооллын байгууллагуудаас Завханы Тэс сумын Тэжээлийн аж ахуйн трактор комбайнч М.Гомбосүрэн, Их-Уул сумын нэгдлийн дарга Я.Дашпунцаг, Баянхайрхан сумын хоньчин Д.Жадамба, Завханмандал сумын хоньчин Д.Лхагва, Дөрвөлжин сумын бизнесмэн Б.Доржсамбуу, Шилүүстэй сумын тууварчин Д.Нямсамбуу нарын зургаан хүнийг Хөдөлмөрийн баатар болтол, нэр бүхий 134 хүнийг төрийн одон медалиар “энгэрээ цоолтол” нь буюу тултал дэмжиж, хамтран ажиллаж байсан.

Мөн шинэ бүтээл оновчтой саналын 19 патентын гэрчилгээ авч, таван хошуу малын 28 ферм байгуулж, шилмэл цөм сүрэгтэй болгож байлаа. Үүнээс маань малчид жилд 3.5 тэрбум төгрөгийн орлого нэмж олдог болсон. Шинэ үүлдрээс бойжуулсан 28.2 мянган хээлтүүлэгчийг өөрийн аймгийн сумдаас гадна 15 аймгийн 69 сум сайжруулагчаар авч ашиглаж байлаа. ОХУ-ын Тува, Буриад, Бүгд найрамдах Киргиз улс ч хонь, ямаан сүргийнхээ ашиг шим, тэсвэр чадварыг дээшлүүлэхээр авч ашигласан юм. Завхан аймгийн хөдөө аж ахуйг удирдах хугацаандаа удирдлага, зохион байгуулалтыг сайжруулан VIII таван жилд хамт олны идэвхийг өрнүүлж ажилласнаар мал, мах, сүү, цөцгийн тос, ноос, ноолуур, арьс шир, өлөн, ангийн зэрэг 45 нэр төрлийн бүтээгдэхүүнийг улсад бэлтгэх даалгаварыг бүрэн биелүүлж, эх орныхоо хөнгөн үйлдвэрийг түүхий эд, бүтээгдэхүүнээр хангах үүргээ аймаг, орон нутгаараа нэр төртэй хэрэгжүүлж байсан юм.

-Тэр үед тав, таван жилээр төлөвлөгөө гарган түүндээ хүрэх гэж хичээдэг. Давуулан биелүүлэн хүмүүстээ тэддүгээр таван жилийн гавшгайч гээд цол тэмдэг өгдөг байсан юм билээ. Завхан аймаг VIII таван жилд ямар, ямар ажлыг хийж амжуулсан бэ?

-Манай Завхан аймгийн зөвхөн улсын төвлөрсөн бэлтгэлд тушаасан хонины жин зэргэлдээх дөрвөн аймгийн тушаасан хонины жингээс 1.5-4.5 кг-аас илүү жинтэй байсан. Тухайн үеийн ханшаар 17 мянга 461 төгрөгийн орлогыг хөдөө аж ахуйн байгууллагуудад оруулж байлаа. Энэ нь 4850 тн мах буюу 115.483 толгой хонь хэмнэсэн гэсэн үг. Мэргэжлийн өндөр ур чадвар, хичээл зүтгэл шаардах үхрийн зохиомол хээлтүүлэгт гурван жил зориулан ажиллаж, Семминталь, Алатаугийн сайжирсан 1463 үхрийг бий болгож, үүнээс стандартын 400 саалийн үнээг Алдархаан сумын механикжсан фермд авч ашигласанаар улс 600 сая төгрөгийн валют хэмнэсэн. Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөтлөх системийг боловсруулан шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлэн ажилласанаар аймаг жид 47.4 мянган га-д үр тариа, малын тэжээл тариалж, 17.3 мянган тн үр тариа, 54.1 мянган тн тэжээлийн ургамал, 39.3 мянган тн байгалийн хадлан бэлтгэн авч байлаа. Энэ нь өнөөдрийг хүртлэх хугацаанд хураасан ургацын дээд хэмжээ байжээ. VIII таван жилд Завхан аймгийн нийт хээлтэгч 950.5 мянгад хүрэн, 100 эхээс 90 төл авсанаар нийт 788.6 мянган төл бойжуулан, мал сүргээ 429.5 мянган толгой буюу 125.1 хувиар өсгөж, 1990 онд 2.1 сая толгой малтай болсон юм. Энэ нь улсад хамгийн их мал, махыг аймгууд бэлтгэж байсан 30-аад жилийн түүхэнд Завхан аймаг 2.1 сая давсан мал, хонин сүргээрээ улсад тэргүүлсэн амжилтаараа бүх ард түмний социалист уралдаанд 1986, 1987, 1988, 1989 онд IV, I, III, III байр эзэлж төв дөрвөн байгууллагын шилжин явах туг, диплом, нийт 370 мянган төгрөгөөр шагнуулсан. 

-Энэ бүх амжилтын ард таны хөдөө хөхөрч, гадаа гандаж, сум, орон нутагт бие даан олон жилийн турш эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг уйгагүй хийсэн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл байгаа шүү дээ. Өдөр тутмын сонины гол онцлог нь эргээд түүхэн баримт болж архивлагдаж үлддэг. Ийм учраас та хөдөө аж ахуйд нэвтрүүлсэн ололт, амжилт, тэргүүн туршлагаасаа манай “Өглөөний сонин”-ы уншигчидтай хуваалцаач?

-Улсын үйлдвэр баазуудад хонины ноосыг цэвэр гарцын аргад шилжүүлэн тушаах аргыг улсад анх санаачлан хийснээр ноосны тээврийн зардлыг 20.2 хувиар хэмнэж, малчдад эсгий хийлгэхээр 483 тн ноосыг үлдээж, арьс шир, ноос, ноолуурын шууд тушаалтаас 8.4 сая төгрөг, цөцгийн тосны улсын төлөвлөгөөний давуулалт, чанарын I зэргийн тушаалтаас 11.4 сая төгрөгийн нэмэгдэл урамшуулалыг жилд малчдад олгуулж байв. Сумдад байгаа шилмэл омог удмын малаас худалдан авч үржүүлэн, гурван төрлийн хээлтүүлэгч бойжуулж, аймгийн хэмжээнд явуулах үржил, үйлдвэрлэлийн ажлын цар хүрээг далайцтай өргөжүүлсэн учраас 1978 онд Завхан аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршилгын станцын ажлын арга барилыг улсын хэмжээнд нэвтрүүлэх шийдвэр гарч, аймгуудаас 54 байгууллагын хүмүүс ирж, туршлага судлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэхүү олон жилийн турш үргэлжилсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд 2002 онд Ноос, махны Сартуул хонь, 2015 онд ноолуур, махны Завхан-Буурал ямаа, 2019 онд уналга, хурдан удмын Тэс адууг хамт олныхоо бүтээлч хөдөлмөрөөр шинэ үүлдэр болгон батлуулж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ФАО/ болон Олон улсын генийн санд бүртгэлтэй болгон дэлхийн малын үүлдрийн тоонд оруулсан.

-Та тасралтгүй 55 жил ажиллахдаа хөдөө аж ахуй, мал үржлийн ажлыг гардан хийж, биечлэн ажилласанаараа онцгой байдаг. Хоёулаа энэ талаар жаахан дэлгэрүүлэн ярилцах уу?

-Завхан аймгийнхаа таван хошуу малын байршил, ашиг шимийн түвшинд судалгаа явуулж, 1965 оноос үхэр сүрэгт, 1966 оноос хонины аж ахуйд, 1971 оноос ямаан сүрэгт, 1972 оноос тэмээ, адуун сүргийн биологи онцлог, мах, сүү, ноос, ноолуур, төлөрхөг чанар зэрэг үндсэн ашиг шимийн судалгааг хийсэн. Үүндээ үндэслэн 19 сумын 1.1 сая үржлийн малд шилэн сонголт ангилалтыг биечлэн хийж, Тэсийн уналга, хурдан удмын адуу, Завхан-Хүнгийн голын шилдэг тэмээ, Борх, Идэр, Буянтын сүү, махны үхэр, мах, ноосны Сартуул хонь, ноолуур, махны Завхан-Буурал ямааны үржлийн 28 ферм байгуулсанаар цөм сүргийн малын тоо 350 мянган толгойд хүрч, дээр дурдсанчлан Завхан аймгийн үндсэн брэнд болсон үүлдэр, омог, шинэ хэвшлийн малыг бий болгосон. Товчхондоо, таван төрлийн малд гүн орж, мэргэжлийн ажлаа хийсэн дээ. Намайг хөөргөж байдаг юм уу, яадаг юм. Зарим хүн “Та, зүйрлүүлж хэлбэл, 2000-3000 малтай аварга малчин, нэг сум, нэгдлийн даргын хийсэн ажлаас далайц хүрээгээрээ олон талаараа давуу ажлыг хийжээ” гэж л байдаг юм.

-Ажил хийсэн нь үнэн юм чинь яалтай. Таны бий болгосон “брэнд”-үүдийг хаагуур авч ашигласан бэ?

-Үржилд бойжуулсан 28 мянга 209 хээлтүүлэгчээс үржлийн стандарт шаардлага хангасан Тэсийн голын азрагыг гурван аймгийн 31 сум, Борх, Буянт, Идэрийн бухыг хоёр аймгийн зургаан сум, Сартуул үүлдрийн хуцыг 15 аймгийн 93 сум, мөн ОХУ-ын Буриад, Тува улс, Завхан-Буурал үүлдрийн ухныг найман аймгийн 38 сум, аж ахуй, Бүгд найрамдах Киргиз улс, Говийн эрдэм шинжилгээний хүрээлэн, өөрийн аймгийн сумд нийт дөрвөн төрлийн 23.649 хээлтүүлэгчийг авч, өөрсдийн тухайн төрлийн малынхаа ашиг шимийг дээшлүүлэхэд үндсэн сайжруулагчаар ашигласан.

-Залуу малчид малынхаа ашиг шимийг богино хугацаанд ямар аргаар сайжруулж болох вэ гэдгийг сонирхоно байх. Та мэргэжлийн хүн учраас илүү бодитой зөвлөгөө хэлнэ дээ?

-Миний хувьд шинжлэх ухаанчаар ажиллахыг ихэд хичээдэг байлаа. Малын ашиг шимийг богино хугацаанд сайжруулах үндсэн аргын нэг, зохиомол хээлтүүлэг буюу үр хөврөл суулгах арга гэж үздэг юм. Тиймээс л 1965 оноос Алдархаан сумандаа 256-340 үнээнд гурван жилийн турш мах, сүүний чиглэлийн Семминталь, Алатау үүлдрээр зохиомол хээлтүүлэг хийхдээ үржлийн биологийн шинжлэх ухааны ололтыг ашиглан, үнээний ороог жигдрүүлэн жолоодох синхронизацийн аргыг аймагт анх туршсан. Ингэснээр 100 эхээс 82.6-96 хувийн эрлийз тугал авч, саалийн үнээний хоёр ферм бий болгож байлаа. Тухайн үед үр суулгасан үнээнээс авсан сайн үүлдрийн тугалын тоогоор аймаг, улсад хамгийн өндөр амжилт үзүүлсэн. Сонирхуулахад, 1987 онд Завхан аймагт саалийн механикжсан ферм шинээр байгуулахад гадаадаас валютаар 450 үнээ авахаар төлөвлөж байсан юм билээ. Би яах вэ, малчдын бий болгосон үнээнээс үржлийн жишиг хангах 400 үнээг сонгох авч, механикжсан саалийн ферм байгуулчихсан. Энэ чинь өнөөдрийн ханшаар ойролцоогоор 600 сая төгрөгийг улс нийгэмдээ оруулсан гэсэн үг.

-Таныг үнээний ороог идэвхжүүлэхдээ бугын цус ашиглаж байсан гэж сонссон?

-Үнээний ороог идэвхжүүлэхээр хэрэглэдэг биологийн ба химийн нэгдлийн олон аргаас хээлтэй гүүний цус/СЖК/ нь хамгийн өндөр үзүүлэлттэй идэвхжүүлэгч гэж үздэг байсан. Харин бугын орооны өндөр идэвхт бэлгийн гормонтой цус, түүний ийлдсээр таригдсан үнээний хээл авалт 89.3-96.9 хувь болж, 256-340 үнээнээс 82.4-91 хувийн эрлийз тугал авч бойжуулсан юм. Монгол Улсад анх удаа ороо нь орсон бугын цус, сийвэнгээр малын төлөрхөг чанарыг нэмэгдүүлсэн ажил болсон л доо. Оюуны өмчийн газраас шинэ бүтээлийн пантентыг энэ ажилд маань олгосон.

-Оюуны өмчийн газраас таны хэд хэдэн бүтээлд патент олгосон байдаг юм билээ. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр Сартуул үүлдрийн хонины ноосыг 40 гаруй жил авч ашиглаж, шилдэг бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэдэг гэсэн?  

-Монгол хонины ноосонд ноолуурын эзлэх хувь омог, үүлдрүүдээс шалтгаалан өөр өөр байдаг. Хивс, одеялын зориулалттай ноос өгдөг бүдүүвтэр ноост омог, үүлдрийн хоньтой харьцуулахад Сартуул үүлдрийн хонины ноосны ноолуурын нарийн 19.5-23 микрон төдийгүй ноолуурын агууламж 68.4-85 хувь, уртлаг, гялалзсан цагаан өнгөтэй зэрэгт тулгуурлан Сартуул үүлдрийн хонины ноосны ноолуурыг ялган авч, сайн чанарын бүтээгдэхүүн хийх боломжийг судлаж байлаа. Самнагч машинд хоёр янзын өөрчлөлт хийж, гурван давтамжаар туршилтын самналт хийснээр ноосны ноолуурын 97.8-99.3 хүртэл хувийн цэвэр ноолуурыг ялган авч болох технологи шийдэл гаргасныг 1999 онд Оюуны өмчийн газар, Хууль зүйн сайдын мөн оны шинэ бүтээлийн батламж олгож байсан.   

-Зах зээлийн эдийн засагтай нийгэм хэдий ч үнэндээ малчид өдөр тутмын өргөн хэрэглээний зүйлээ хавар ямаанаасаа авсан ноолуураараа зохицуулж байна. Тиймээс ноолуурын үнэ ханш, борлуулалт малчдад хамгийн чухал зүйл. Гэхдээ ноолуураа өндөр үнээр сайн борлуулахын тулд чанартай байх хэрэгтэй. Энэ нь ноолуурын нарийнлаг чанартай холбоотой байх. Та энэ чиглэлээр ямар ажил хийж байв?

-Завхан аймгийнхаа 24 сумын ямааны ноолуурын нарийнлагийг 15 микроноос доош байлгах зорилго тавьж, 1997 оноос үржлийн ухнад атестатчлал хийж, ноолуурын дээжийг лабораторидоо микроныг шинжлэн тогтоож, эхний хоёр жилд 15.1-18 микронтой 47 ухныг үржлээс хасаж заазлах ажлыг холбогдох сум, багийн Засаг даргад мэдэгдэл өгч, мэргэжилтнүүдээр гүйцэтгүүлэх журмаар 7.3-8.9 мянган ухны ноолуурыг 11.3-15.4 микрон болгон жигдлэх ажлыг хийснээр ноолуурын чанар сайжирч, малчдын ашиг орлого нэмэгдэн ноолуурын борлуулалт дээшлэхэд бодит туслалцаа үзүүлсэн болов уу. 

-Тэмээ 1990-1997 онд жил дараалан хорогдсон. Үүнд дүгнэлт хийж, асуудал дэвшүүлэн Завхан аймгийн тэмээчдийн зөвлөгөөнийг хийлгэж, “Мөнгөн буур”-ын болзол гарган малчдын идэвх хөдөлгөөнийг өрнүүлэн ажилласан. Ингэснээр 1998 онд Завхан аймгийн тэмээ 106.4 хувиар өссөн нь тэр жилдээ улсын хэмжээний тэмээний өсөлтийн 50 хувийг дангаараа өсгөсөн үзүүлэлт болсон. Цаашид тэмээчдийн дунд байнгын болзол гарган ажилладаг болсноор тэмээний өсөлт тогтворжиж байлаа.  

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.69.254) 2024 оны 11 сарын 16

Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь бөөрөө 780,000 доллараар зарах хүсэлтэй эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид ”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM” хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.

0  |  0

zochin(64.119.31.179) 2024 оны 11 сарын 15

Odoo ene zunusun uvgun bolih heregtei.

0  |  0
Top