Гивлүүр зүүхээс татгалзсан эмэгтэйчүүдийг “эмчилнэ”

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 15

 

Ираны нийслэл Тегеран хотод хижаб зүүхээс татгалзсан эмэгтэйчүүдэд зориулсан сэтгэцийн эмнэлэг нээгдэнэ. Тус улсын хуулиар эмэгтэйчүүд олон нитийн газар хижаб гивлүүр зүүх үүрэгтэй.

Ираны Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн газын тэргүүн Талеби Дарестанигийн хэлснээр, эмнэлэгт эмэгтэйчүүдийн хижабаа тайлах гэсэн хүслийг дарах сэтгэцийн болон анагаахын эмчилгээг сайн дурын үндсэн дээр үзүүлэх аж.

Иран улсад хижабтай холбоотой зөрчил, маргаан гарах нь элбэг. 2023 онд хижаб өмсөхөөс татгалзсан эмэгтэй жүжигчдэд кинонд тоглохыг хориглож байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top