Хөдөө аж ахуйн салбараас НАЙДЛАГА ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ болжээ

2024 оны 12 сарын 03

Үндэсний статистикийн хорооноос цагийн цагт л “Эдийн засаг өслөө” гэсэн мэдээлэл хүргэж байдаг ч тэр нь айл өрхийн үүдээр орж байсан нь үгүй. Үүнийг өнөөдрийн монголчуудын амьдрал нотлоод өгнө. Энэ удаад ч Монгол Улсын эдийн засаг өнгөрөгч 2023 онд 7.0 хувиар өссөнийг зарласнаас хойш чимээ сураг алдрав. Одоо оны эцэст нэг томоохон тоо хэлж таарна. Эндээс тоо харж болохоос бодит үр дүн харах хэрэггүй.

 

Тухайлбал, уул уурхайн салбар 23.4 хувиар, тээврийн салбар 39.3 хувиар, аж үйлдвэр, барилгын салбар 4.1 хувиар, үйлчилгээний салбар 9.2 хувиар тус тус өссөн бол хөдөө аж ахуйн салбар 8.9 хувиар унажээ. Үнэхээр эдийн засаг ингэж өссөн бол та бидний амьдрал сайжрах байв. Гэтэл ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт ядуурч, иргэд өр зээлдээ баригдсан хэвээрээ байгааг надаар хэлүүлэх юун. Тэгэхээр энэ хөөстэй тоо нь эрх баригчдын захиалга байж таарна. Уул уурхайн салбар 23.4 хувиар өслөө гэж байгаа нь хэдэн сая тн-оор нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүн зөөж байгаа учраас өсөлт гарч таарна. Гагцхүү уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирж байгаа энэ их өсөлт иргэдэд ямар хүртээлтэй байгаа вэ гэхээр учир дутагдалтай.

Зөвхөн ногдол ашиг хэмээх 100 орчим мянган төгрөгөөр хэмжээгүй л бол иргэдийн өвөрт орчихсон зүйл алга. Тээврийн салбарын 39.3 хувийн өсөлт бол уул уурхайн бүтээгдэхүүнээ дагаж өссөн үзүүлэлт байх. Түүнээс манай улсад тээврийн салбар хөгжиж сүйд болсон зүйл байхгүй. Аж үйлдвэрийн салбар 4.1 хувиар өслөө гэх нь ямар учиртай юм гэж хэн ч гайхна.

Уг нь “Аж үйлдвэр гэж эдийн засгийн нэгэн хэсгийг нэрлэх ба энэ нь үйлдвэрлэл болон материаллаг бараа бүтээгдэхүүний боловсруулалтаар эсвэл үйлдвэр дэх бараа болон тоног төхөөрөмжөөр илэрхийлэгдэх ба гар аргаар хийх үйлдвэрлэлийн хэлбэртэй харьцуулахад өндөр хэмжээнд механикжсан эсвэл автоматжуулсан байдаг” гэжээ. Энэхүү тодорхойлолтоос харахад манай улсад аж үйлдвэр бараг байхгүй гэж хэлж болно.

Гэтэл хаанаас ямар аж үйлдвэр гаргаж ирээд 4.1 хувиар өссөн гэх тоон үзүүлэлт харуулж байгаа хэрэг вэ. Эрдэнэтийн уулын баяжуулах, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой болон “МАК” цемент гэх мэтээр хувь хувьсгалын үйлдвэрүүдийг нэрлэж болно байх. Гэтэл Хөтөлийн цемент шохойны үйлдвэр өнгөрөгч 2023, 2024 оны турш хэрүүл тэмцэлтэй ажилласан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч алдагдалтай ажилласан. Өөрөөр манайд Хөнгөн үйлдвэрийн салбарт ганц ч үйлдвэр алга. Мэдээж хэрэг аж үйлдвэрийн салбарт барилгын материал үйлдвэрлэлээс эхлээд тавилга гэх мэт аар саархан зүйл ч багтах байх. 

Үйлчилгээний салбарын өсөлт байж болох цар тахлын үеэр хэдэн мянгаараа үүд хаалгаа барьсан. Тухайн үед буюу 2022 оны гуравдугаар сард МҮХАҮТ-аас өгсөн мэдээллээс харахад “Монгол Улсад бүртгэлтэй 140 мянган компани байгаагаас 90 мянга нь Х тайлан ирүүлсэн байна. Өнгөрөгч 2022, 2023 онд 30 мянган компани нь дампуурсан мэдээг ч өгсөн. Тэд эргэж сэргэх ямар ч боломжгүй. Яагаад гэхээр бүх нөөцөө дайчилж, өмч хөрөнгө, тоног төхөөрөмжөө хүртэл зарсан” хэмээж байв. Үүнээс гадна 2023 оны мэдээллээс харахад тэдгээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сэргээгүй гэж байв. Эдгээр дампуурсан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь үйлчилгээний газрууд байсан. Гэтэл яахаараа өссөн үзүүлэлттэй байдаг юм гэж бас л хардаж болно. Гэтэл хамгийн эмгэнэлтэй нь Монгол Улсын стратегийн гол салбар болох хөдөө аж ахуйн салбар 8.9 хувиар унажээ. Манай улсын ДНБ-ний 13 шахам хувийг эзэлдэг салбар ийн унаж байгаа нь эмгэнэл шүү. Уул уурхайн салбарын өсөлт байж болох ч энэ бол түр зуурын үзүүлэлт. Мөнхийн зүйл биш. Харин хөдөө аж ахуй, мал аж ахуй бол манай улсын эдийн засгийн мөнхийн тулгуур хүчин зүйл байсаар байх болно. 

Өнөөдрийн байдлаар улсын валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар байна. Эндээс авч үзэхэд, валютын нөөц тогтвортой, өссөн үзүүлэлттэй байна. Эдийн засгийн өсөлт үндсэндээ гадаад эрэлтээс бий болж байгаа. Улсын экспорт тасралтгүй өсөж, нүүрс олборлолтын хэмжээ 3.3 дахин өссөн. Мөн нэмээд Оюутолгой төлөвлөж байснаасаа 43 хувиар илүү хэмжээний үйлдвэрлэл хийж байна. Энэ нь улсын эдийн засаг өсөх таатай нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн ярьцгааж байгаагийн цаана юу байна.

Засгийн газар эдийн засгийг өсгөж, цар тахлын өмнөх хэмжээнд аваачна гэдэг зорилт тавин ажилласан. Гэтэл нөхцөл байдал дээрдсэн юм алга. Одоо уул уурхай, зам тээвэр, барилга гэсэн гурван салбараас бусад нь цар тахлын өмнөх хэмжээнд очсон гэдгийг ч мэдээлсэн. Ойрын хугацаанд хэвийн байдалд очих болов уу гэх таамаг хэлж байгаагийн цаана ямар ч үйлдвэрлэл байхгүй. Зөвхөн уул уурхайн экспортын бүтээгдэхүүн л бий. Нэг салбар уналттай байгаа нь хөдөө аж ахуйн салбар. Өвөлжилт хүндэрч, малын зүй бус хорогдол их, шинэ төлийн тоо бага хэмээж байгаа хэмээн мэдээлж байгаа нь энэ онд ч хөдөө аж ахуйн салбар өндийхгүй гэсэн үг. Үүнийгээ ч эртхэн дуулгаж байгаа нь энэ болов уу. Өөрөөр хэлбэл, ган зуд, байгалийн давагдашгүй хүчин зүйл рүү чихээд өнгөрөөхөө хэлж байгаа юм.

Мөн нэг харамсалтай зүйл байгаа нь өнгөрөгч хавар Засгийн газраас Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуульд заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг хавсралтаар баталчихсан. Энэ нь сонгууль угтсан шоу төдий зүйл байсан учраас хөдөө аж ахуйн салбараа татаж унагаах нэгэн том алхам болж байгаа. Гурил үйлдвэрлэгчид, тариалан эрхлэгчдэд бол энэ маш том садаа тээг болж байгаа. Өнөөдөр ч үндэсний үйлдвэрлэлээ сэргээнэ хэмээж байгаа ч эсрэгээрээ татан унагаах ажлыг ийнхүү хийж байгааг ойлгох юм алга.

С.УУГАНБАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.61.114) 2024 оны 12 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.61.114) 2024 оны 12 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(103.57.93.60) 2024 оны 12 сарын 03

Гурилын үнээ зориуд зохиомлоор үндэслэлгүй өсгөж ард иргэдийг шулж байснаа нуух санаатай юу, больж үз, луйварчдаа

0  |  0
Бодит байдал(66.181.182.160) 2024 оны 12 сарын 03

Чиний наад тоонууд чинь худлаа байна: Монгол банкны сайтад Гадаад валютын нөөц 4.9 тэрбум$ гэж байна.Юм уншиж бай!

0  |  0
тт(66.181.168.82) 2024 оны 12 сарын 03

ийш тийш нүүлгээл худлаа бөөн зардал.

0  |  0
Top