ОЛОН ӨНГӨ I Худалгүй амьдрал, хулгайгүй ертөнц гэж бий

Хүний жилийн ноён нуруу гэдэг нь ерөөс гэрлэн бүрхүүл  нь юм. Үүнийг анагаахын хэлээр аура, шинжлэх ухааны хэлээр солонгон бүрхүүл, шашны хэлээр хүний жилийн ноён нуруу гэх.

Хүний тухайн жилд ажил төрөл, амь нас, бие махбодь, амьдралд нь тохиолдох сайн, муу бүгдийг жилийн ноён нуруугаар нь шинжин тодорхойлно.

Харин гэрлэн бүрхүүл нь үхээрийн газраар явах, үгсэн хуйвалдах, үйлийн үргүй үйл үртэс үүтгэх, хэрүүл хийх, хараал хэлэх, худлаа ярих, хууран мэхлэх, хулгай хийх, хүнд атаархаж хорсох, баc буc шунаж тачаадах, шуламд хувирах, занаж зүхэхэд ч, залилан хийхэд ч гэмтдэг. Муу бодол ч үүнд нөлөөлнө. Муу бодол, төсөөлөл тархиндаа ургуулаад байх тусам сөрөг эрчим өөртөө төвлөрүүлж, гэрлэн биеэ гэмтээдэг гэж үздэг.

Явдал мөрөө цэгцэлж гэмээ нь  гэрлэн бие гэмтэхгүй шалбарахгүй. Тиймээс ч монголчууд элдэв буруу үйл үүтгэх бусдыг хорлох булай хэрэг тарихыг цээрлэж, худал ярьж, хулгай хийхээс зайлсхийж, бие сэтгэлийн хиргүй байх, амны хилэнцийг аль болох хамхиж иржээ. Цоожгүй гэр, цонхгүй хүрээ, худалгүй амьдрал, хулгайгүй ертөнц байдгийг монголчууд дэлхийд харуулжээ.

Н.Дуламсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top