-Өөрийн хэмжээг тооцолгүй асар ихийг хүсэж мөрөөдөн алтан цагаа түймэрдэхээс илүү эмгэнэл ховор.
-Өвөрлөсөн муу санаа өөрт гай болдог. Өршөөл байхгүй шүү.
-Зөвхөн хар амиа бодсон сүсэг бишрэл бурхны номонд нийцдэггүй бөгөөд шал дэмий хэрэг болж дуусдаг. Бурхны ном бол бүхнийг хайрлах ухаан юм.
-Дэлхийн “ном”-ыг хүн унасан газраасаа эхэлж уншдаг .
-Бүргэдийн нисэх өндөрт тэмцсэн болжмор өөртөө эрсдэл авчирдаг.
-Өрөөлийг өөчлөн ярьж явдаг хүн өөрийгээ сүйдэлж байгаагаа мэддэггүй.
-Өнгө, мөнгөөр хүнийг ялгаварлагч нар төгс оршихуйн номыг хэзээ ч ойлголгүй , харанхуйгаар хорвоог гэтэлгэнэ.
-Шударгаар олсон мөнгө буян дагадагч хармын сэтгэлээр хандвал сайхан бүхнийг сорж дуусгадаг хуультай.
-Мэлмийтэй мөртлөө дотоод “хараа”- гүй хүн өрөвдөлтэй.
-Зохиол бичнэ гэдэг хайр энэрэл, гэрэл гэгээг түгээж байгаа үйлс юм.
Н.Даваадаш
Сэтгэгдэл ( 0 )