ОЛОН ӨНГӨ I Монголчууд дэлхийн энтэй ард түмэн

2025 оны 01 сарын 08

Мөрөөдөх ч бас л сайхан шүү.

Нэгдүгээрт, “Улаанбаатарт байр хямд, агаар таатай юм” гээд япончууд ирж хороололд байр олноор аваасай.

Хоёрдугаарт, “Монгол хүүхдүүд багаасаа ажилсаг, хэрсүү юм” гээд Швед, Даниас арван жилд сурахаар анги ангиараа хүүхдүүд ирж, аав , ээж нь хамтдаа ирж шинэ тосгонд амьдраасай.

Гуравдугаарт, “Монголын төрөх тасагт эндэгдэл ер гардаггүй, эх барих эмч нар нь нарийн мэргэжлийн” гээд Австралиас эхчүүд ирж төрөөд, энд хүүхдүүдээ өсгөөд, цагаан идээнд дурлаасай.

Дөрөвдүгээрт, Монголын хөдөөд морин уралдаан явуулах зай талбай, тал хөндий элбэгтэй юм гээд бооцоот уралдааны хэд гурван жүчээ ажиллуулдаг, малын эмчтэй, уралдааны шилмэл морьдтой хүмүүс ирж байрлаад, мал аж ахуйн эрүүл мэндэд орчин үеийн эмчилгээ, арчилгааг нэвтрүүлэхэд нөлөө үзүүлээсэй.

Тэгвэл тэнд морины туурь хамгаалах, адууны бэрэвхий хамгаалах, унагыг багаас нь гоё үс зүстэй сойзоор арчиж тордох,монгол адууны гайхамшгийг хамтад нь дэлхий нийтэд таниулах юмсан. Монгол таагдашгүй дөрвөн улиралтай, тайлагдашгүй сонин цаг ууртай, эзэн хүндээ ээлтэй, бүс нутаг  нь ч амьдрахад хамгийн таатай гэж дэлхийн онгоцууд агаарын замын мэдээлэл олох гэж цуваа цуваагаар бууж мордоосой. Тэнд хүний сайн нь, хүүхний сайхан нь, хамгийн ажилсаг нь, хамгийн халамжтай нь, хамгийн ухаалаг нь аж төрдөг гэж дэлхийн олон сайхан хотуудаас Чингис хааны минь сүр хүчний дор биширч яваасай. Дийлэшгүй нь  байдаггүй юм  гэхэд дэлхийн энтэй ард түмэн шүү гэж хайр дааж явцгаая даа.

С.Оюунчимэг /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.10) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

1  |  0

зочин(86.111.137.89) 2025 оны 03 сарын 13

гайхалтай .бичсэн байна. гадныхан гээд үзэн яддаг байж болохгүй. Монголыг минь дэлхий мэддэг байгаасай. Дэлхийн олон оронд Монголчууд ажиллаж амьдарцгааж бна… хужаа нар яааж хөгжиж бна тэднээс суралцмаар бна гадныханыг үзэн ядах биш гадныханыг ажиллуулж өөсрдөө бизнесийг нь удирдах толгойтой болцгооё\n\n

1  |  0
Close menu