Дэлхийд хамгийн томд тооцогдох халуун нуур олджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 15

Чехийн судлаачид Албани, Грекийн хил дээр дэлхийд хамгийн томд тооцогдох газар доорх халуун нуур илрүүлжээ.

Нейрон гэж нэрлэсэн ер бусын нуурыг 110 м ангал гүн ангалын ёроолд байжээ. “National Geographic” сэтгүүлд бичсэнээр, эрдэмтэд ангал руу буухад агуйнуудын асар том систем байхыг нээжээ. Зарим тасалгаанд нь халуун рашаан байсан бөгөөд нэгд нь томоохон нуурыг илрүүлсэн байна.

Агуйд их хэмжээний хорт хий хуримтлагдсан байсан тул судалгаа хийхэд аюултай байжээ. Тиймээс судлаачид лазер LiDAR 3D сканер болон дрон ашиглан газар доорх орон зайн нарийвчилсан зургийг гаргасан байна. Нуурын урт нь 138 м, өргөн нь 42 м, эзлэхүүн нь 8355 куб метр болохыг тогтоосон нь олимпын стандартын 3.5 усан сантай тэнцэхүйц хэмжээтэй байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top