Снөүбоардын тамирчид Хятадад гайхалтай амжилт бүтээлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 10

 

БНХАУ-д Жанжакоу хотод снөүбоардын Олон улсын нээлттэй тэмцээн гуравдугаар сарын 8-9-нд болж, Монголын тамирчид хоёр насны ангилалд нийт зургаан (Алт 2, мөнгө 2, хүрэл 2) медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдөр Монголын тамирчид параллель слалом төрөлд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол тэмцээний сүүлийн өдөр өсвөр үеийнхний охидын жиант слалом төрөлд М.Есүй алтан медаль хүртэж, түүний багш Г.Зоригт насанд хүрэгчдийн тус төрөлд алтан медаль хүртжээ.

Өдгөө 14 настай М.Есүй нь снөүбоардын спортоор тав дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд УАШТ-д есөнтөө түрүүлсэн тамирчин. Харин түүний багш Г.Зоригт нь снөүбоардын спортыг дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа дасгалжуулагч, УАШТ-ээс аваагүй медаль түүнд дутуугүй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зүч(103.212.162.66) 2025 оны 03 сарын 13

ёстой их бахархаж байна. Сноубөрдөөр манайхан амжилт гаргах нь тодорхой тэнцвэрийн спорт шүү дээ. Монголчуудын биед яг тохирсон ганцхан бэлтгэл сургалтаа л чанаржуулах хэрэгтэй....

2  |  0
Close menu