Лондон хотноо “Монгол тэмээний өдөрлөг” арга хэмжээ болно

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 26

Лондон хотноо тавдугаар сарын 1-нд “Монгол тэмээний өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. 

"Монгол тэмээний өдөрлөг” нь Монголын байгалийн өвөрмөц онцлог, говийн бүсийн аялал жуулчлал, Хөдөө аж ахуйн үндэсний брэнд бүтээгдэхүүн ноос, ноолуур, ноосон нэхмэл, гар урлал болон бусад бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд сурталчлан таниулах зорилготой арга хэмжээ юм.

Тус өдөрлөгийн үеэр жижиг, дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдэд гадаад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, экспортын гэрээ байгуулах, гадаад худалдан авагч, байгууллагуудтай танилцах, брэндийн үнэ цэнийг өсгөж, компаниудтай хэлэлцээр хийх боломжийг олгож байна. Арга хэмжээний хүрээнд үзэсгэлэн худалдаа, компаниуд хоорондын B2B уулзалт, Монголын виртуал тур аялал, язгуур урлагийн тоглолт, загварын шоу зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu