Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн дундын хоршоог төлөвшүүлэх чиглэлээр уулзалт зохион байгуулагдлаа.
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн дундын хоршоог чадавхжуулах, түүхий эдийн тогтмол нийлүүлэлт хийх чадамж бүхий хоршоодыг төлөвшүүлэхэд хамтран ажиллах чиглэлээр Шинэ хоршоо хөдөлгөөн-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ё.Азжаргал, Зээлийн батлан даалтын сан-ийн Төвийн бүсийн салбарын захирал Ц.Содгэрэл, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хамтын ажиллагааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхзул тэргүүтэй төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар:
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд гурван бүсэд загвар дундын хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулахаар тохиролцож, улмаар дундын хоршооноос нийлүүлэгдэх хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжаалах нөхцөлийг бүрдүүлэхээр ярилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )