Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 09 дүгээр зарлиг, ХХААХҮ-ийн Сайдын 2025 оны А/159 дүгээр тушаалын дагуу морин хуур үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 1,4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан.
Үүнтэй холбогдуулан ЖДҮГ-ын Тусгай активын хэлтсийн дарга Н.Энхтөр Морин хуур хөгжмийн үйлдвэр эрхлэгчдэд “ЖДҮХС-д төсөл хүлээн авах, сонгон шалгаруулах үйл ажиллагаанд холбогдох хууль, журам, ерөнхий нөхцөл, төслийн материал бүрдүүлэхэд анхаарах зүйлс” зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга хийж, холбогдох зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Сэтгэгдэл ( 0 )