ЖДҮ-ийг хөгжүүлэх II үе шаттай зээлийн төслийн дараагийн шатыг эхлүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 18

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Тусгай активын хэлтсийн дарга Н.Энхтөр нар Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Кавабата Рэико, ахлах дэд захирал Имайоши Моеко, дэд захирал Сакой Михоко болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах II үе шаттай зээлийн төслийн дараагийн шатыг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu