Хүн амын өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэглээг хангах зорилгоор Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт туссан “Атрын дөрөвдүгээр аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ХХААХҮЯ-аас зохион байгуулагдсан “Жимс, жимсгэнэ, хүлэмжийн үйлдвэр эрхлэгчид”, “Төмс хүнсний ногооны технологи, цахим системийн ашиглалт сургалт, зөвлөгөө”-нд Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхцэцэг оролцож, “ЖДҮХС-аас олгож буй зээл, дэмжлэгийн талаар” мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариу өгч ажиллалаа.
ЖДҮГ нь 2020 онд байгуулагдсанаас хойш “ХҮНСНИЙ ХАНГАМЖ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” Монгол Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд ХҮНС, ЖИМС, ЗӨГИЙ, ЗООРЬ, ХҮЛЭМЖ, ТУСЛАХ БОЛОН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ-н чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх 61,1 тэрбум төгрөгийн 452 төсөлд хөнгөлөлттэй зээл олгосноос ХҮНС БОЛОВСРУУЛАХ салбарт 25,8 тэрбум төгрөгийн 186 төсөл, ХҮНС БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ салбарт 35,4 тэрбум төгрөгийн 266 төсөл дэмжигдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )