ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан ААН-үүдтэй зээлийн гэрээ байгууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 16

 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон Сангийн сайд Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай байгуулсан гэрээний хүрээнд 2025 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас орон нутагт анх удаа Дархан-Уул аймгийн 4 суманд нийт 10,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор хувиарласан.

Зээлийн сонгон шалгаруулалтаар 56 аж ахуйн нэгжид 8,9 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх төсөл сонгон шалгаруулах дэд хорооны тогтоол гарч тогтоолыг Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан.

Өнөөдөр /2025.04.15/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газарын дарга Я.Эрдэнэсайхан хөнгөлөлттэй зээлд хамрагдах шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй зээлийн гэрээ байгууллаа.

Сонгон шалгаруулалтыг нийт 3 үе шаттай зохион байгуулж 1-р шатанд 94 аж ахуйн нэгж зээлийн хүсэлт ирүүлснээс 57 аж ахуйн нэгж 2-р шатанд тэнцэж, 1 аж ахуйн нэгж оролцох боломжгүй болсноор 56 аан 3-р шатанд оролцож тэнцсэн. ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн хугацаа, хүүгийн нөхцөл болоод сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй явуулсан нь бизнес эрхлэгчдэд таатай байна гэв.

Дахин зарласан 1,9 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг 4-р сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu