Хоошёорюү: Би зүгээр ээ!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 15


Мэргэжлийн сүмогийн яг одоо цагийн ганц ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өчигдөр Японы Токио хотод орших шинто шашины Ясүкүни сүмийн өмнө ёкозүнагийн ёслол үйлдлээ. 1945 онд дайн дууссанаас хойш 80 жилийн ой тохиож байгаа юм.

Зургаан жилийн өмнө Ясүкүни сүмийг байгуулсны 150 жилийн ойд зориулан ёкозүна Хакүхо болон Какурюү нар тус сүмд ёслол үйлдсэнээс хойш сүмогийн оргил цолтны ёслогоо энд болоогүй.

“Өмнөх ёкозүна цолтнуудын хийж байсныг залгамжилж буйдаа би баяртай байна” гэж Хоошёорюү хэлээд хэдэн жилийн өмнө их сургуулийн оюутан байхдаа энэ сүмд зассан сүмогийн дэвжээн дээр Миторюү-Вакатакагагэ хоёрыг бороотойд барилдаж байхыг үзэж, гүн сэтгэгдэл төрж байснаа ярьжээ. Тэгээд “Өнөөдөр бороо ороогүйд баяртай байна” хэмээн өгүүлжээ.
 


Хоошёорюү ёкозүна цолтой гарсан анхны буюу өнгөрсөн Хару башёг баруун тохойны гэмтлийн улмаас орхисон. Гэмтлийнх нь талаар сэтгүүлчид лавлахад “Яг бүрэн эдгээгүй ч гэлээ сайжирч байна. Би зүгээр ээ. Мөдхөн башё эхлэх тул түргэхэн эдгэх нь чухал” хэмээн Хоошёорюү мэдэгджээ.

Хоошёорюүгийн гэмтээд гарсан Хару башёд озэки Оносато түрүүлж, ёкозүна цолны босгонд тулж ирчихээд байгаа. Тэгвэл уржигдар Оносато бэлтгэл барилдаан хийхдээ ёкозүна Хоошёорюү болон озэки Котозакүра хоёртой тулсан байна. Нийтдээ 12 барилдахдаа Оносато 5 давж, 7 унасан гэнэ. Үүнээс Хоошёорюүтай 7 барилдахдаа 3 давж, 4 ялагджээ.

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башё 11-нд эхэлнэ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.157) 2025 оны 04 сарын 17

Давгаагийн аа алга, хиймэл байна

0  |  0
Oogii(76.32.105.19) 2025 оны 04 сарын 16

Hamgiin muu avarga

0  |  0
Зочин(103.168.34.65) 2025 оны 04 сарын 16

Удахгүй зодог тайлах болсноо зарлах байх шүү

0  |  0
Top