Хонь
Сөрөг бодлуудаа орхи. Тэд хүссэндээ хүрэхэд нь саад болж байна. Мөнгөний үнэ цэнийг та сайн мэддэг тул өнөөдөр хуримтлуулсан мөнгө ирээдүйд хэрэг болно. Шинэ төсөл, ажил эхлүүлэхэд таатай боломж тохиож байна. Бусадтай эелдэг харьцаарай. Зөвхөн сонгогдсон хүмүүс таны дур булаам байдлын нууцыг мэднэ.
Үхэр
Баяр баясгалан авчирдаг зүйлээ л хий. Шинэ зүйл худалдан авахаас өмнө нөөцөө эхлээд ашигла. Бусдад тусалж, эелдэг ханд. Гэр бүлийнхэнтэйгээ чухал асуудлаа ярилц. Хожим нь хамтын шийдвэр гаргаж чадна. Бусдын зөвлөгөөг сонсох хэрэггүй.
Ихэр
Эрүүл мэндийн байдал сайжирна. Хурдан хугацаанд мөнгө олох хүсэл төрнө. Ажил дээрээ жижиг зүйлийг бүү орхигдуул. Чөлөөт цагаараа эртнээс хойшлуулсан ажлаа амжуул. Хосын амьдралдаа шинэлэг зүйл нэмэхэд илүүдэхгүй.
Мэлхий
Хамаатан, ойр дотнын хүмүүстэйгээ асуудалтай байгаа бол болгоомжтой бай. Санхүүгийн алдагдал хүлээх эрсдэл бий. Найз нөхөд нь дэмжинэ. Ажлын байранд шинэ бэрхшээл гарч ирж болзошгүй. Дипломат арга хэрэглээрэй. Найз нөхөдтэйгөө уулзахаас бүү татгалзаарай.
Арслан
Ажил, амралтаа зохицуулах нь чухал. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэлцэл бүтэж, ихээхэн ашиг авчирна. Найз нөхөд, гэр бүлийнхэн нь таныг дэмжиж, тэднээс баяр баясгалан мэдэрнэ.
Охин
Урьдчилан зөвлөлдөлгүйгээр ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхээс татгалзаарай. Ажил дээрээ амжилт гаргах боломж бий. Найз нөхөд, гэр бүлийнхэн нь таныг дэмжинэ. Чөлөөт цагаараа мөрөөдөж, ном уншиж, дуртай хөгжмөө сонсоорой.
Жинлүүр
Хооллолтдоо анхаарч, жингээ барь. Сайнхүүгийн байдал нь заавал сайжирна гэж од эрхэс амлаж байна. Хүүхдүүд нь таныг аз жаргалтай байлгахын тулд бүхнийг хийнэ. Гэнэтийн бэлэг барьж, энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Шинэ санаа үр бүтээлтэй байна.
Хилэнц
Таны сайхан сэтгэл цөөнгүй аз жаргалтай мөчийг бэлэглэнэ. Өмнөх хөрөнгө оруулалтууд нь мэдэгдэхүйц үр шимээ өгч эхэлнэ. Хайр сэтгэлийн асуудал дээр урам нь хугарч магадгүй. Найдвараа бүү алдаарай. Ажил төрлийн гэнэтийн томилолт үр дүнтэй байна.
Нум
Спортоор хичээллэх нь танд таалагдана. Бизнес нь ашиг орлоготой байж, олон хүнийг баярлуулна. Шаардлагатай үед найз нөхөд нь тус болно. Хайр сэтгэлийн хувьд сайхан боломжууд гарна. Дайснууд нь хүртэл холбоотон болно.
Матар
Бүх зүйл таны хүссэнээр болно. Энэ өдөр инээд хөөрөөр дүүрэн. Санхүүгийн хүндрэлүүд ард хоцорно. Үүнд таны эцэг, эхийн хувь нэмэр их. Өөрийгөө ертөнцөөс тусгаарлаж, өөрийгөө эрхлүүл. Жолооны ард суухдаа болгоомжтой байгаарай.
Хумх
Мөнгө орж, санхүүгийн хүндрэлээс ангижрахад нь тус болно. Гэр бүлийнхэнтэйгээ харьцахад бэрхшээл гарах ч сэтгэл санаагаа амгалан байлга. Найз нь дэргэд байхгүй ч түүнийг мэдэрнэ. Урлагтай холбоотой нэгэнд сайн талаа харуулах боломж гарна.
Загас
Эрүүл мэнддээ анхаар. Азаа сорих нэгэнд хожигдох эрсдэл байна. Тиймээс ийм үйлдлээ хол бай. Өнөөдөр нэмэлт орлого олох санаа төрнө. Үүнийгээ ашиглаарай. Чөлөөт цагаа дуртай киногоо үзэж өнгөрүүлээрэй.
Сэтгэгдэл ( 0 )