Монголын Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус Их хурлаас Холбооны ерөнхийлөгчийг шинээр сонгохоор болсон.
Гэвч Монголын Тоглогчдын Холбоо нэр дэвшигчдээс Ц.Анандбазарыг түдгэлзүүлэхийг шаардаж буйгаа удаа дараалан илэрхийлсэн. Үүнийг үндэслээд Монголын Мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн “Очир” зөвлөлийн хурал энэ сарын 24-ны орой болж, 17:15-ийн саналаар ойрын гурав хоногийн бүх тоглолтыг бойкотлох тоглогчдын саналыг дэмжсэн шийдвэр гарчээ.
Ингэснээр энэ сарын 25-27-нд товлосон Үндэсний Дээд лиг болон Нэгдүгээр лигийн 17 дугаар тойргийн тоглолтуудыг зохион явуулахгүй боллоо. Энэхүү шийдвэрийг Дээд лиг болон Нэгдүгээр лигийн багууд, зохион байгуулагчид, шүүгчдийн бие бүрэлдэхүүнд дагаж мөрдөхийг даалгажээ.
“Очир” зөвлөлийн хурал дээр хоёр клуб тоглолт бойкотлохыг эсэргүүцсэн байна. Энэ нь Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад саявтархан ажлаа өгсөн М.Болдын “СП Фалконс”. Нөгөө нь “Брера Илч” клуб ажээ. “Брера Илч” нь гадаад эзэнтэй. Тус клубын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг “Таван толгой түлш”-ийн захирал асан М.Ганбаатар түр орлон гүйцэтгэж байгаа юм.
Ийнхүү Монголын Тоглогчдын холбооноос гаргасан санал дэмжигдэж, энэ сарын 28-нд буюу ирэх даваа гаригт болох ээлжит бус Их хурал хүртэлх тоглолтууд цуцлагдлаа. Энэ нь Ц.Анандбазарыг Хөлбөмбөгийн хүрээнийхэн, ялангуяа тамирчид ерөнхийлөгчөөр сонгохыг хүсэхгүй байгааг тодоор нотлон харуулсан явдал боллоо.
Монголын Хөлбөмбөгийн холбоо болон Тоглогчдын холбооны хооронд үүсээд буй зөрчилдөөний тухай мэдээллийг дараах линкээс дэлгэрүүлж уншиж болно.
Х.Цэнд-Аюуш: Бүх юмаа золиослоод ч болтугай энэ бүхний эсрэг зогсмоор байна!
Сэтгэгдэл ( 6 )
SAWI80955877
Эмэгтэй хөл бөмбөгийн холбоог бас тэргүүлэх үү
Эмэгтэй хөл бөмбөгийн холбоог бас тэргүүлэх үү
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
BOOBN XXNO ANUSDAAD SEKSYGEER XUSNEER VANXANDI80955877
BOOBN XXNO ANUSDAAD SEKSYGEER XUSNEER VANXANDI80955877