Английн “Манчестер Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гвардиолагийн хувьд сүүлийн жил орчим хувь, “хувьсгал”-ын тааламжгүй, тааруухан үйл явдлуудаар дүүрэн байлаа.
Багтайгаа үзээгүй олон ялагдалд унаж, Аваргуудын лигээс хасагдаж, Премьер лигийн аваргын өрсөлдөөнөөс эрт хоцорсоны зэрэгцээ эхнэр нь өнгөрсөн өвөл бага охиныхоо хамт Барселонд буцаж очоод, гэр бүл цуцлуулахаар шийдсэн байна.
1994 онд танилцаж, 30 жилийг хамтдаа өнгөрүүлсэн Кристина Серраг салахаар шийдэхэд хүргэсэн гол шалтгаан нь “Манчестер Сити”-тэй 2027 оны зун хүртэл гэрээгээ сунгасан явдал гэж хэвлэлүүд таамаглажээ. Эхнэртээ гэрээгээ ирэх зун дуусгавар болно, тэгээд эргээд эх орон руугаа хамтдаа буцна гэсэн тохиролцоотой байсан хэрнээ Гвардиола багаа хүнд байдалд үлдээж чадаагүй тул гэрээгээ сунгасан. Тэгвэл энэ нь тэртэй тэргүй том болсон хүүхдүүдтэй, байнга тусдаа шахам байдаг Кристина Серрагийн тэвчээр барагдаж, шийдвэр гаргахад хүргэсэн гэнэ.
Гвардиола гэр бүлээ цуцлуулахгүйн тулд Улаан өндөгний баярын үеэр гурав хоног Барселон дахь гэртээ очиж, эхнэртэйгээ цагийг өнгөрүүлэхдээ амлалт өгсөн бололтой. Энэ нь долоо хоног бүр Барселон дахь гэртээ байнга очиж, нэг хоногийн заавал хамтдаа өнгөрүүлж байна гэсэн амлалт юм. Энэ амлалтын дараагаар Серра гэр бүлээ авч үлдэх боломж олгохоор шийджээ.
Кристина Серра загвар зохион бүтээгч. Өөрийн гэсэн Serra Claret загварын брэндтэй. Гвардиола үе үехэн эхнэрийнхээ брэндээр гоёдог зуршилтай.
Сэтгэгдэл ( 0 )