С.Мөнхбат аварга хөдөөгүүр сайн үйлийн үр тарьсаар явна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 25

Монгол улсын 20 дахь аварга Сүхбаатарын Мөнхбат хотод хорогдож суулгүй, зав боломж л гарвал хөдөөгүүр явж, өв соёл, ёс уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, ирээдүй хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсийн төлөө ажилласаар байна. 2019 онд түүний үүсгэн байгуулсан “Бор аварга сан” сангийн ажил зогсолтгүй  урагшилсаар, иргэд, хүүхэд залууст улам бүр хүрсээр байгаа юм.

Аваргын санаа бол Монгол эр хүний үнэ цэнийг бий болгох, мөрөөдөл зорилготой баялаг бүтээгч иргэнийг бүтээхийг хүсэж, “Эзэн байя, Монгол мөрөөдөл” зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлж, 20 мянга гаруй хүүхэд залуусыг сургалтдаа хамруулаад амжжээ.

Хавар ирж, урь ормогц энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр сумдад очиж, Эзэн байя, Монгол мөрөөдөл лекцээ иргэд, хүүхэд залууст хүргэхийн зэрэгцээ чөлөөтэй ярилцаж, үзэл бодлоо солилцов. Энэ үед сум эзгүйрч, залуус хотыг зорих болсон талаар, мөн архидалт их байгааг уулзалтад оролцсон хүмүүс онцлон ярьж, гарц гаргалгаа хайцгаалаа.

Бор аваргын бор зүрхээрээ бие даан хийж хэрэгжүүлж буй энэ ажил хөдөө орон нутагт үгүйлэгдсэн, иргэд, хүүхэд залууст нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгасан сайхан ажил болж буйд түмэн олон талархаж, дараа дараачийн сумд хүлээдэг болжээ. Энэ удаад л гэхэд Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр сумын 2000 гаруй хүүхэд залуус, иргэдтэй аварга нүүр тулан уулзаж, асуудлыг нь сонсож, санал бодлоо дэлгэн ярилцлаа.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочид(66.181.188.240) 2025 оны 04 сарын 27

Сүхбаатарын Мөнхбат аваргадаа талархал илэрхийлж ажилд нь амжилт хүсэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

0  |  0
Уншигч(66.181.184.73) 2025 оны 04 сарын 26

Бүрнээ аварга, мөнхбат аваргууд бол тун чиг тулхтай, ёстой л бор аваргууд шүү, цөөвөр суурийн хажууд нөмөртэй сайхан залуус.

0  |  0
Зочин(202.9.41.84) 2025 оны 04 сарын 26

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
zochin(76.157.240.254) 2025 оны 04 сарын 26

Batsuuriin hajuud bol buh yumaaraa darhan avarga yumdaa.

1  |  0
Зочин(59.153.113.36) 2025 оны 04 сарын 26

Мундаг байна. Сайн байна.

2  |  0
Close menu