Амьдралын эрүүл хэв маяг нойр, хөдөлгөөн дасгалын зөв дэглэмээс гадна зөв хооллолт болон шаардлагатай микроэлемент, аминдэм, тосон хүчлийг зөв зохистой хэрэглэх нь чухал байдаг. Эдгээр бодис нь бие организмын үйл ажиллагаа, дархлааны тогтолцоо, бодисын солилцоог зохицуулж, мэдрэл, зүрх судас, дааврын ялгарал, тэр дундаа сэтгэцийн болон сэтгэл зүйн байдлыг тогтворжуулж, сэтгэл санааг өргөж, архаг ядаргааны хамшинжийн үед хэрэглэдэг гэж эмч нар онцолжээ.
Хүний бие организмын хэвийн үйл ажиллагааг хангахад төмөр, зэс, селен, йод, хром, цайр, фтор, марганц, кремни, Д, С, В, А, Е аминдэмүүд болон омега 3-6-9 шаардлагатай. Гэхдээ аминдэмийг өндөр тунгаар эсвэл байнга, хяналтгүйгээр уух нь буруу бөгөөд хүн бүрд аминдэмийг дутагдал, хэрэгцээ өөр өөр байдгийг мэдэх нь чухал. Тэр тусмаа тухайн аминдэмийн тун, өөр хоорондоо зохицох эсэх, сөрөг нөлөөг зөвхөн эмч л мэдэх тул эмчийн заавраар л уух хэрэгтэйг эмч нар онцгойлон анхааруулж байна.
Жишээ нь В төрлийн аминдэм болон төмрийг өлөн элгэн дээрээ усаар уух нь илүү үр дүнтэй байдаг байна. Учир нь цай, кофе, жимсний шүүс эсвэл сүүгээр даруулахад эдгээр аминдэм, эрдэс бие организмд шингэх нь муу байдаг аж. Омега 3, 6, 9-ийг хоолтой хамт уудаг бол А, Е, Д, К аминдэмүүдийг хоолны дараа, тус тусад нь уух ёстой аж.
Сэтгэгдэл ( 1 )
Тийм мэдлэгтэй, боловсролтой эмч монголд байхгүй ш д.