С аминдэмийн ашиг тусыг шинээр нээжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 06

АНУ-ын Айовагийн их сургуулийн дэргэдэх Карвер анагаах ухааны коллежийн эрдэмтэд өндөр тунтай С аминдэмийг нойр булчирхайн хорт хавдрын эсрэг химийн эмчилгээний үед хэрэглэхэд амьдрах хугацааг уртасгадаг болохыг тогтоожээ.

“Redox Biology” сэтгүүлд бичсэнээр, туршилтын явцад химийн эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд өндөр тунтай С аминдэмийг долоо хоногт гурван удаа судсаар хийжээ. Өвчтөн тус бүр 75 гр С аминдэм авч байжээ. Үүний үр дүнд өвчтөнүүдийн амьдрах хугацаа найман сараас 16 сар хүртэл уртассан байна. Үүний сацуу эмчилгээний сөрөг нөлөөг бага мэдэрчээ.

Доктор Жозеф Каллены ярьснаар, өндөр тунтай С аминдэмийг химийн эмчилгээтэй хослуулах аргыг сүүлийн шатандаа орсон нойр булчирхайн хорт хавдрын эсрэг эмчилгээний практикт нэвтрүүлэх боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top