ӨГЛӨӨНИЙ СОНИН I №079 (4320)

2025 оны 05 сарын 01

"Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаар уншигч танаа очлоо. Манай өнөөдрийн дугаараас "Эрдэнэт үйлдвэр"-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулахаар болсон, "Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталсан тухай болон УИХ-ын Тамгын газар "Төслийн удирдлагын тогтолцоо"-г нэвтүүлж эхэлсэн, Цахилгаан, дулааны бие даасан хуультай болох гэж байгаа, гэр хороолол, орон нутагт амины орон сууцанд ипотекийн зээл олгохоор болсон тухай уншиж мэднэ.

Түүнчлэн энэ амралтын өдрүүдэд ДБЭТ-ын тайзнаа Ж.Вердийн "Трубадур" дуурийг тоглох бол "Степп Арена"-д олон улсын циркчдийн "Дэлхийн цирк Монголд" маш сонирхолтой үзүүлбэр үргэлжилж байгаа юм. Та ирэх амралтын өдрүүдээ ая тухтай төлөвлөхөд хэрэг болно байх.

Цахим хувилбар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu