Хоошёорюү Ооносатог бэлтгэл дээр илт давамгайлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 02

Мэргэжлийн сүмогийн Нацү башё ирэх ням гаригт эхэлнэ. Энэ башёд озэки Ооносато ёкозүна цолны төлөө гарах бол өмнөх башёд тааруухан барилдаж, тэмцээнийг дундаас нь орхисон ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнгийн хувьд хүч тамираа харуулах шаардлага тавигдана.

Өнөөдөр Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооныхон болон ордонд цугласан 5500 үзэгчийн өмнө сумочид ээлжлэн барилдаж, чадал тэнхээ, бэлтгэл ямар түвшинд байгаагаа харуулсан байна.

Ёкозүна Хоошёорү гол өрсөлдөгч Ооносато болон Котозакүра нарын зэрэг бөхчүүдтэй нийтдээ 22 удаа барилдахдаа 18 ялж, 4 ялагджээ. Тухайбал, Ооносатог 8 ялж, 1 унасан бол Котозакүраг 7 ялж, 3 ялагдсан байна. Үүнээс гадна Дайешог 1, Вакатакакагэг 2 ялсан байна. Харин озэки Ооносато бие базаахгүй байгаагаа хэлж, аль болох цөөн барилджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu