“Өглөөний сонин”-ы 2025.05.06-ны шинэ дугаар уншигчдад хүрлээ. Энэ дугаараас уншигч та БНСУ, АНУ-ын гольфийн спортын шилдэг чиглүүлэгч, 2022 оны Азийн наадмын алт, мөнгөн медальт тоглогч, доктор Эрик Чаны “Монгол Улс гольфийн спортыг хөгжүүлснээр өндөр зэрэглэлийн жуулчдыг татах боломжтой” гэсэн ярилцлагыг уншаарай.
Түүнчлэн ураны эсрэг иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, малчдын зүгээс “Үндэсний мэдээллийн төв”-д зарласан хэвлэлийн хурал, улмаар Олон улсын харат бус лабораторийг Монголд оруулж ирж ураныг судлуулах, талцал маргааныг нэг талд нь гаргаж шийдвэрлүүлье хэмээн Засгийн газарт шаардлага хүргүүлсэн талаарх сурвалжилга, Монголын улстөрд өрнөж буй өнөөгийн асуудлаарх УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн байр суурь, улс төрийн намууд төсвөөс санхүүжилт авах болсон тухай мэдээллийг энэ дугаараас унших боломжтой.
Мөн “Уран зохиол”-ын буланд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач Д.Хүүгийн бичсэн “С.Дашдооровын бүтээл дэх уран дүрслэл” шүүмж судлалын бүтээлийг та бүхэнд хүргэж байгааг хүлээн авна уу. Бидэнтэй хамт байдаг уншигч танаа баярлалаа.
Цахим хувилбар
Сэтгэгдэл ( 0 )