“Өглөөний сонин”-ы өнөөдрийн /2025.05.08/ дугаарт сэтгүүлч Г.Ганчимэгийн “Тэсэж тэвчиж болохгүй хил хязгаар гэж бий...” нийтлэлийг онцлов.
Монголчууд сошиалд гарсан сураг төдийгөөр таних танихгүй хэн нэгнийг буруутган чичилж, ялгаварлан гадуурхах байдал газар авсан. Үүнээс болж ноцтой ямар үр дагавар үүсэж буйг уг нийтлэлд тусгасан юм. Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд зургаадугаар сарын 28-нд Бельгийн Брюссель хотод төвлөрсөн наадам хийхээр болсон, зургаадугаар сарын 1-нээс зарим төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор шийдвэрлэсэн, ураны хайгуул, олборлолтыг хянах иргэдийн хяналтын зөвлөл байгуулахаар Засгийн газраас хэлэлцсэн зэрэг мэдээ мэдээлэл болон Ялалтын 80 жилийн ойд зориулсан буланд Дэлхийн хоёрдугаар дайнд монголчууд ямар оролцоотой байсан талаарх нийтлэлийг багтаалаа. Мөн Пулитцерийн шагналын эзэд тодорсон, ХБНГУ-ын Канцлераар Ф.Мерцийг сонгосон зэрэг гадаад мэдээ, валютын ханш, зурхай зэргийг сонирхоорой.
Цахим хувилбар
Сэтгэгдэл ( 0 )