ӨГЛӨӨНИЙ СОНИН I №085 (4326)

2025 оны 05 сарын 09

“Өглөөний сонин”-ы өнөөдөр /2025.05.09/-ийн дугаар уншигч танаа хүрч байна. Манай өнөөдрийн дугаарын эрхэм хүндтэй зочин бол Аугаа их Эх орны дайны үед фронтыг дулаан хувцсаар хангаж байсан арын албаны дайчин, Цэргийн оёдлын үйлдвэрийн анхны “Ударник” Бадамын Мядаг юм. Түүний ажил амьдралын түүхийг та манай өнөөдрийн дугаараас уншаарай. Энэ түүхэн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийж байна.

Мөн түүнчлэн Монгол Улсын иргэн, цуглуулагч Ч.Энхжаргал түүхт ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Аугаа Эх орны дайны үеийн ТАСС-ОКНО зурагт хуудасны өвөрмөц цувралыг ОХУ-д буцаасан бэлэглэсэн тухай мэдээг онцолж байна. Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг ч энэ өдрүүдэд эх орны өнцөг булан бүрд тэмдэглэн өнгөрүүлж буй юм. Мөн түүнчлэн Аугаа их Эх орны дайны түүхт ялалтын 80 жилийн ойд 30 орчим улсын төрийн тэргүүн, өндөр дээд хэмжээний зочид уригдан оролцож, уламжлал ёсоор нэг минут чимээгүй зогсож хүндэтгэл илэрхийлэх тухай болон баярын парадын үеэр уламжлалт цэргийн техникийн загваруудаас гадна цэргийн тусгай ажиллагаанд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн загваруудыг үзэж сонирхож байгааг уншиж мэднэ. Харин уншигчдын хамгийн их унших дуртай “Олон өнгө” булангаас “Энергийн вампир гэж хэн бэ” гэдгийг сонордох нь.

Цахим хувилбар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu