Мэргэжлийн сүмогийн Нацү башё эхлэхэд хоёр хоног үлдэж, эхний хоёр хоногийн барилдааны оноолт гарлаа.
Ёкозүна цолтойгоор хоёр дахь башёдоо барилдах Хоошёорюү С.Бямбасүрэн өнөө өглөө Токиогийн Сүмида дүүрэгт орших Номиносүкүнэ сүмд ёслол үйлдэж, мөн эрүүл мэндээ даатган залбирчээ.
“Энэ тэмцээнд бэртэл гэмтэл холуур байлгахыг даатган залбирлаа. Одоо зүгээр байх аа” гэж Хоошёорюү өгүүлсэн байна. Тэрбээр өчигдөр бэлтгэл барилдаан хийгээгүй. Энэ нь башёгийн өмнө амрах мөн баруун тохойны бэртлийн зовиурыг бүрэн арилгах гэснийх байж болох юм.
Хоошёорюү Нацү башёгийн эхний өдөр комүсүси Вакатакакагэтай оноолт таарсан байна. Харин хоёр дахь өдөр нь түүний төрсөн ах маэгаширагийн нэг дээрээс босох Вакамотохарүтай таарчээ.
Энэ башёд ёкозүна цол горилж барилдах озэки Ооносато харин эхний өдөр Вакамотохарүтай, дараагийн өдөр нь өмнөх башёд түрүү бөхийн төлөө өрсөлдсөн комүсүби Такаясүтай таарчээ.
Манай сүмочдоос Киришима Б.Лхагвасүрэн сэкивакэ цолтой барилдана. Эхний өрсөлдөгч нь Гонояма. Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн 3-аас босож, эхний өдөр Такаясүтай таарчээ. Эхний өдөр Чиёшома Г.Мөнхсайхан – Ошома П.Дэлгэрбаяр хоёр хоорондоо барилдах юм. Мөн Рога А.Амарсанаа Саданоумитай, Тамошохо Э.Энхманлай Асакорюүтай тус тус барилдах болно.
Рога, Тамашохо нар Макүүчи зиндаанд эргэн дэвшсэн бол Киришима сэкивакэ цолоо буцаан авч барилдахаар болсон.
Сэтгэгдэл ( 9 )
Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com

Энэ сумо одоо зурагтаар гардаг юм уу, яаж үздэг юм бол
Одоо энэ улирсан баларсан сумог сонирхдог хүн гэж байна уу, сумо моодноос гараад удаж байна ш дээ