ӨГЛӨӨНИЙ СОНИН I №086 (4327)

2025 оны 05 сарын 12

“Өглөөний сонин”-ы 2025 оны тавдугаар сарын 12-ны Даваа гарагийн дугаар уншигчдад хүрлээ. Өнөөдрийн дугаарт манай тусгай сурвалжлагч Ч.Үл-Олдохын Улаан-Үд хотод болсон ялалтын 80 жилийн ойн үйл явдлаас бэлтгэсэн “Дайныг бүү март” дэлгэрэнгүй сурвалжилгыг “Аяны богц” буланд нийтэллээ.

Мөн Улаанбаатар хотод ялалтын ойд зориулан зохион байгуулсан үйл явдлын талаарх “Улаанбаатарт болсон ялалтын вальс” сурвалжилгыг багтаав. Москвад болсон ялалтын баярын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг арын эгнээнд суулгав хэмээн сошиал ертөнцөөр шуугиж буй. Тэгвэл “Хөндөх сэдэв” буланд “Тэр бэлгийн хариу нь юугаар ч сольшгүй тусгаар тогтнол байсан юм” гэсэн тоймчийн нийтлэлийг орууллаа. БНХАУ-ын ажилчид Монголд туслахаар ирж нийслэл хот, аймгийн төвүүдэд томоохон бүтээн байгуулалт хийсний 70 жилийн ойг тохиолдуулан тус улсын ЭСЯ-наас арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ талаарх сурвалжлагыг мөн уншаарай. Эдгээр болон бусад үйл явдлын мэдээ, мэдээлэл, зурхай, валютын ханш зэргийг шинэ дугаараас сонирхоно уу.

Цахим хувилбар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(202.21.124.2) 2025 оны 05 сарын 12

Томсгож уншиж болохгүй байна.

0  |  0
Close menu