Хоошёорюүг ялсан Оохо: Миний сүүлчийн тулаан гэж бодож гарсан

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 14


Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн гурав дахь өдөр ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн маэгаширагийн 1 дээр эрэмбэлэгдсэн Ооход ялагдлаа.

Хоёр бөх эхэлж хүчтэй тулахад Хоошёорюү бага зэрэг байрлал алдан ухраад эргэж хүчтэй тонгойн дайрахад өрсөлдөгч нь дарж татаад давсан юм.
 


Хоошёорюү, Оохо хоёр бол хоёулаа 25 настай, хоёулаа нэг өдөр нэгэн зэрэг мэргэжлийн сүмод хөл тавьсан. Мөн хоёулаа бөхийн мундаг удамтай залуус. Хоошёорюүг Улсын заан Донровын Долгорсүрэнгийн ач мөн улсын аварга Д.Сумъяабазар, улсын начин Д.Сэржбүдээ, ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж нарын ах Д.Сугаррагчаагийн хүү гэдгийг монголчууд андахгүй сайн мэднэ.

Тэгвэл Оохогийн хувьд 32 башёд түрүүлсэн домогт ёкозүна Тайхогийн зээ хүү, сэкивакэ Такаторикигийн хүү юм.
 


Өчигдөр Хоошёорюүг ялснаар Оохо хоёр дахь “Алтан од” шагналаа гардлаа. Үүнээс өмнө 2024 оны Харү башёд ёкозүна Тэрүнофүжиг ялж, эхний “Алтан од”-оо гялалзуулсан. 

Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд 12 давж, түрүү бөхийг тодруулахаар гурван бөх нэмэлт барилдаан хийх болоход Хоошёорюүд ялагдаж, боломжоо алдаж байлаа.
 


Харин өчигдөр Хоошёорюүг ялсныхаа дараагаар Оохо “Миний сүүлчийн тулаан гэж бодож,өөрийгөө ирлэж гарсан. Ялсандаа баяртай байна. Ер нь би барилдааны өмнө нэг их сандарч тэвддэггүй. Тиймээс заримдаа өөрийгөө ирлэж барилдахаараа илүү сайн барилддаг юм шиг санагддаг” гэжээ.

Тэрбээр башё эхэлснээс хойш нэг ёкозүна /Хоошёорюү/, нэг озэки /Котозакүра/, нэг сэкиваке /Киришима/-г ялчихаад байна. “Үүнээс илүү сайнаар тэмцээнийг эхлүүлнэ гэж байхгүй. Би цаашид ч энэ янзаар үргэлжлүүлж чадна гэж найдъя” хэмээн өгүүлжээ. Гэвч өнөөдөр түүний өрсөлдөгч нь ёкозүна цол горилж буй озэки Ооносато байх болно.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dorj(202.170.66.5) 2025 оны 05 сарын 16

an

0  |  0
Зочид(202.126.88.70) 2025 оны 05 сарын 16

С.Бямбасүрэн нь Мөнх-Оргил буюу 40настай тэр ахаас маш сайн асуух хэрэгтэй. Мөн Лхагва үрэн мөн адил энэ сайхан барилддаг ахаасаа сайн асууж өөрийн гэсэн барьцтай болж барилдах хэрэгтэй байна.

0  |  0
TSO(197.211.63.168) 2025 оны 05 сарын 15

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

0  |  0
Oogii(66.181.191.195) 2025 оны 05 сарын 15

hamgiin muu yokuzano

0  |  0
Мөнх(66.181.187.72) 2025 оны 05 сарын 21

Яг үнэн хэлжээ. Өөрөөрөө бай.

2  |  0
Зочин(59.153.112.44) 2025 оны 05 сарын 21

АСА-ийн дүү гэх энэ хошного ч явахгүй нь дээ, удахгүй хүчээр зодог тайлах болох байх шүү, энэ янзаараа бол

2  |  0
балай(172.56.152.152) 2025 оны 05 сарын 15

Asa g duuriah geed bailgui uuruuruu bai

1  |  0
Close menu