ӨГЛӨӨНИЙ СОНИН I №088 (4329)

2025 оны 05 сарын 14

"Өглөөний сонин"-ы өнөөдөр/2025.05.13/-ийн дугаар уншигч танаа очлоо. Манай өнөөдрийн "Өглөөний зочин" Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Б.Алимаа юм. Тэрбээр орчин цагийн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг гүйлгээнд гарсны 100 жилийн ойг тохиолдуулан маш сонирхолтой ярилцлага өгсөн юм.

Мөн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавина" хэмээн байр сууриа илэрхийлж байна. Тиймээс ч "Дулаанбаатар аян"-ыг санаачлан "Өвлөөс урьтаж дулаалцгаая" уриатай эхлүүлээд байгаа гэнэ шүү. Энэ хүрээндээ хот, хөдөө ялгалгүй ногоон зээлийн бодлогоор дэмжинэ гэж байна. Улс төр угаасаа томоотой ч байдаг ч биш дээ. Энэ удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт АТГ-т өгнө л гэнэ шүү. Энэ тухай "Жиг жуг" булангаас уншаарай. Дөнгөж төрсөн ээж гэрийн шаахайтай эмнэлгээс гарч ирэхэд тухайн үеийн Ерөнхий сайд огцорч байлаа. Харин одоо дөрөвхан сартай нялх хүүхэд улаанбурханаар энджээ. Ингээд харахад, улс төр хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн, яг л "багтай хүн" шиг аж. Энэ мэтээр сүүлийн үеийн нийгэм, эдийн засаг, улс төр, цаг үеийн мэдээ мэдээлэлдээ эрхэм уншигч абугай та өөрөө дүгнэлт хийн уншина биз.

Цахим хувилбар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu