“Өглөөний сонин”-ы 2025 оны 5 дугаар сарын 15-ны шинэ дугаар уншигчдын гарт хүрлээ. Өнөөдрийн дугаарт Монгол, Хятадын хил дээрх Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагааг онцоллоо. Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй боомтын хоёр дахь төмөр зам гэдгээрээ онцлог юм. Төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 83 сая тонноос 165 сая тонн болж, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Энэ дугаараас мөн Монгол Улс Ази тивээс анх удаа үнэлгээний чадавхын индекс тогтоолгохоор болсон, БНСУ-ын хил дээр эрхээ зөрчүүлсэн Монгол Улсын иргэд хариуцлага нэхсэн зэрэг онцлох мэдээ, мэдээлэл, “Х.Баттулга гишүүн Ерөнхийлөгчид өрсөлдөхгүйгээ нотолчихлоо”, “Гэндэн тауэр” нь "Министер тауэр" болж төрөл арилжив” зэрэг жиг жуг мэдээг уншаарай. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоог судалж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн У.Отгонбаяраас авсан тодруулга, зурхай, валютын ханш зэргийг сонирхоно уу.
Цахим хувилбар
Сэтгэгдэл ( 0 )