Олбог битгий шидээрэй! Хоошёорюү дараалан башё орхиж болохгүй!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 15

Мэргэжлийн сүмогийн Нацү башё ёкозүна Хоошёорюүгийн хувьд өмнөх тэмцээнтэй ижил тун хүнд болж ирлээ.

Эхний хоёр өдөр ах дүү Вакатакакагэ, Вакамотохарү нарыг төвөггүй илүүрхэн ялсан ч дараа нь Оохо, Аби нарт ялагдсанаар даваа унааны тоо тэнцлээ. Өмнөх сарын башёг 5 ялалт, 5 ялагдал, 5 өнжөөтэй тэмдэглүүлсэн ёкозүнаг өчигдөр Абид татуулан унахад ордонд том бүтэлгүйтэл болох үед л мэдрэгддэг уур амьсгал бий болжээ. Ёкозүна цолтныг тааруухан барилдаж унахад үзэгчид олбогоо шиддэг нь заншил болчихсон үйлдэл.
 


Тэгвэл өчигдөр хэд хэдэн үзэгч олбогоо дохё руу шидэхэд “Олбог битгий шидээрэй! Битгий шидээрэй! Аюултай шүү!” хэмээн үзэгчдэд анхааруулахын зэрэгцээ “Хоошёорюү урагшаа!”, “Зоригтой бай, Хоошёорюү!” гэж хашхирах ч сонстож байжээ.

Хоошёорюү Хацү башёд түрүүлснийхээ дараагаар ёкозүна цол хүртсэн. Гэвч дараах Харү башёг түрүүн өгүүлсэнчлэн дундаас нь орхихдоо баруун тохойны гэмтлээс болсон гэх мэдээлэл цацагдсан. Харин энэ башёгийн эхний 4 өдрийн 2-т унаснаар сүүлийн хоёр башёд нийтдээ таван “Алтан од” алдчихлаа. Одоо түүнийг түрүүлэх тухай бус харин хоёр башё дараалан орхихгүй байх тухай ярих нь зөв гэх утгатай үгсийг Майноуми тайлбарын үеэр хэллээ.
 


“Эцсийн эцэст ёкозүна цолтой бөх шүү дээ. Хэдийгээр Аби хүчтэй, эвгүй өрсөлдөгч ч гэлээ түүнээс илүү хүчтэй байх ёстой. Ер нь хэцүү болж ирлээ. Хоёр башё дараалан орхихыг тэр өөртөө зөвшөөрч болохгүй” хэмээн Майноуми хэлсэн юм.

Аби өндөр, чац урттай. Хоорондын барилдааны дүн нь 11:8. Гэхдээ сүүлийн 4 барилдаандаа дараалан Хоошёорюүг давчихлаа. Аби илүү хурдтай босоод, урт гараараа зайгаа мэдрэн Хоошёорюүг биедээ ойртуулалгүй тогтоогоод, хоёр хөлийн гишгэдэл зэрэгцээ байхад нь зөрүүлээд ганц татчихсан.  Хоёр ялагдсан хоёр өдрөө Хоошёорюү юу ч дуугарсангүй гэж хэвлэлд тэмдэглэжээ.
 


Өнөөдөр Гонояматай ёзозүна оноолт таарсан байна. Озэки цолтой барилдаж явсан Мүсояма өгүүлэхдээ “Хэдийгээр Гонояма дөрөв ялагдчихсан байгаа ч гэсэн надад  давах боломж байна бодож байгаа болов уу. Гэтэл бас ёкозүна цолтон гурав дараалан ялагдаж болохгүй байдаг. Ингэхээр Хоошёорюүг дахиад нэгэн хэцүү сорилт хүлээж байна” гэжээ.

Ийнхүү ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнд башёг орхиж болохгүй бас гурав дараалж ялагдаж болохгүй гэсэн хүнд сорилт, давхар дарамт тулж ирээд байна.

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.212.162.158) 2025 оны 05 сарын 16

Яасан олон нохой цугларчихаа вэ? Бүгд хуцалдаад байх юм. Ядаж чимээгүй сайхан хараад зогсож байдаг нохой алга уу??!!!!!!!

1  |  0
бат(59.153.86.32) 2025 оны 05 сарын 16

Хоошоорюү бяруу болоогүй байж бухын баасаар баана гэгчээр хэдэн жил даваагүй байжээж хөмсөгөө зангидах хэрэггүй л байсан юм даа. хоргол минь

0  |  0
bat(59.153.86.32) 2025 оны 05 сарын 16

Asa. Haruma. Hakuho. нарыг хүчээр зодог тайлуулснаас болж ир бяр идэр чадалтай бөхчүүд гарахаа байлаа даа энэ японд. бүгд халширч байна

0  |  0
Дорж(139.5.217.62) 2025 оны 05 сарын 15

Сайн озеки байгаагүй үл салган 50 % хийж байсан Аварга цол дэндүү ахадсан байна Хурдан зодог тайлах хэрэгтэй

0  |  1
Дорж(139.5.217.62) 2025 оны 05 сарын 15

Сайн озеки байгаагүй үл салган 50 % хийж байсан Аварга цол дэндүү ахадсан байна Хурдан зодог тайлах хэрэгтэй

0  |  3
TSO(197.211.63.168) 2025 оны 05 сарын 16

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

0  |  1
Мөнх(66.181.187.72) 2025 оны 05 сарын 15

Зовлонгийн түргэн нь, жаргалын удаан нь гэдэг дээ. Дараалж 3 унаад зовлонгоо дуусгаж эх сайхан эх орондоо ирж амьдар.

1  |  2
O kei(172.56.108.182) 2025 оны 05 сарын 15

Chadahgui ee,novsh gej

0  |  1
Top